Ямар нэгэн хагалгаа, мэс засал, зүслэг….. зэргийн тухай бодоход олон хүн айдаг. Тиймээс ч цөөнгүй хүмүүс имплант суулгахад буйл зүснэ, ясанд юм суулгана зэрэг айдсаасаа болоод имплант хийлгэлгүй гүүрэлсэн шүд хийлгэх эсвэл бүр авахуулсан шүднийхээ оронд ямар ч шүд хийлгэлгүй явсаар шүдгүйдлийн хүндрэл үүссэн байдаг.

Шүдгүйдлийн хүндрэлд: яс шимэгдэж байхгүй болох, буйлны чанар муудах зэргээс гадна, зэргэлдээ шүд урагч эсвэл арагч налах, дээд эсвэл доод шүд нь хоршилтгүй болсоны улмаас шүдгүй зай руу сунах зэрэг аман дах өөрчлөлт гарахаас гадна, нүүрэнд шүдгүйдлээс үүдсэн эрт хөгшрөлтийн шинж эрт илэрдэг.

Манай эмнэлэгт буйл зүсэхгүй амар нэгэн өвдөлтгүй маш хурдан мэс заслын чиглүүлэгч буюу dental implant surgical guide ашиглан бүх төрлийн шүдний имплантыг суулгаж байна.

Энэ нь эхлээд танаас СТ зураг аван, дижитал хэв буюу амны хөндийг сканердана. Дараа нь энэ 2 өгөгдөлөө тусгай программд оруулан эхлээд танд бий боох ирээдүйн шүдийг байршуулна. Дараагаар тус шүд ингэж байршсан тул имплант ямар байрлалд ямар чиглэлд суувал дараа нь бүрээснээс үүдсэн ямар нэгэн хүндрэл гарахгүй бэ гэдэг талаас нь имплантаа дижиталаар байршуулна. Ингэж байршуулсан имплантаасаа жим гарган чиглүүлэгч бэлдэн өөрийн 3D принтер дээр хэвлэн танд ямар нэгэн зүсэлтгүй, айдасгүй, хурдан имплант суулгаж байна.

Дэлгэрэнгүйг: ХӨТӨЧТЭЙ ИМПЛАНТ СУУЛГАХ (Guided surgery) – Хатагтай эмнэлэг

Leave a Reply

Your email address will not be published.