Ямар нэгэн хагалгаа, мэс засал, зүслэг….. зэргийн тухай бодоход олон хүн айдаг. Тиймээс ч цөөнгүй хүмүүс имплант суулгахад буйл зүснэ, ясанд юм суулгана зэрэг айдсаасаа болоод имплант хийлгэлгүй гүүрэлсэн шүд хийлгэх эсвэл бүр авахуулсан шүднийхээ оронд ямар ч шүд хийлгэлгүй явсаар шүдгүйдлийн хүндрэл үүссэн байдаг. Шүдгүйдлийн хүндрэлд: яс шимэгдэж байхгүй болох, буйлны чанар муудах зэргээс гадна, зэргэлдээ шүд урагч эсвэл арагч налах, дээд эсвэл доод шүд нь хоршилтгүй болсоны улмаас шүдгүй зай руу сунах зэрэг аман дах өөрчлөлт гарахаас гадна, нүүрэнд шүдгүйдлээс үүдсэн эрт хөгшрөлтийн шинж эрт илэрдэг. Манай эмнэлэгт буйл зүсэхгүй амар нэгэн өвдөлтгүй маш хурдан мэс заслын чиглүүлэгч...