ГОО САЙХАН
Герман чанар, төгс инээмсэглэл — таны итгэл бидний хариуцлага.
НҮҮРЭВЧ ШҮД
Нүүрэвч буюу veneer нь үүдэн шүдний гадна талд маш нимгэн шаазан бүрхүүл нааж, шүдний өнгө, хэлбэр болон бага зэргийн байрлалын гажгийг засах гоо сайхны эмчилгээ юм.
- Хийлгэх заалт
- Өнгө хувирсан шүд
- Паалангийн гажиг
- Бага зэргийн байрлалын гажиг
- Шүд хоорондын зай
- Шүдний гадаргуугийн өөрчлөлт
- Эсрэг заалт
- Шүд хавирах
- Хумс мэрэх
- Шүд гэмтэх эрсдэлтэй спортоор хичээллэх

Нүүрэвчийн төрлүүд

ШААЗАН/ЦИРКОН НҮҮРЭВЧ
Давуу тал: өнгө хувирахгүй, бат бөх, байгалийн мэт харагдана, өнгөний өргөн сонголттой. CAD/CAM технологиор хийгддэг, өнгөний сонголт сайтай, бат бөх нүүрэвч юм.

ШААЗАН/ЦИРКОН НҮҮРЭВЧ
Сул тал: Үнэ өндөр бага зэрэг өндөр, тааруулахад хугацаа шаардана. CAD/CAM технологиор хийгддэг, өнгөний сонголт сайтай, бат бөх нүүрэвч юм.

ШУУД НҮҮРЭВЧ
Давуу тал: Хурдан, Хямд, Үзэмж сайтай. Шүдийг бага зэрэг үрэх эсвэл огт зорохгүйгээр ломбоны материалаар хийдэг нүүрэвч юм.

ШУУД НҮҮРЭВЧ
Сул тал: Өнгө хувирч болно, Эмтрэх, хагарах магадлалтай, Шүд мэдрэг болж болно. Шүдийг бага зэрэг үрэх эсвэл огт зорохгүйгээр ломбоны материалаар хийдэг нүүрэвч юм.

ХОЛЛИВУУД ИНЭЭМСЭГЛЭЛ
Холливууд инээмсэглэл гэдэг нь зөвхөн нүүрэвч, паалан эсвэл нэг төрлийн эмчилгээ биш юм. Энэ нь эрүүл, тэгш, цагаан, үзэмжтэй шүдээр инээмсэглэхийг хэлнэ. Холливууд инээмсэглэлийг дараах эмчилгээнүүдээр бий болгож болно.
Шүдний байдал хүн бүрт өөр байдаг тул эмчилгээний төлөвлөгөө тухайн хүний шүдний өнгө, байрлал, дутуу шүд, хазалт, эрүүл мэндийн байдлаас хамаарна.
ШҮД ЦАЙРУУЛАХ
Шүдний өнгө нь насжилт, кофе, цай, ундаа, хоол хүнс, эм бэлдмэл болон сувгийн эмчилгээний нөлөөгөөр өөрчлөгдөж болно. Шүд цайруулах нь өнгөө алдсан шүдийг илүү цагаан, цэвэрхэн харагдуулах гоо сайхны эмчилгээ юм.
- Цайруулах аргууд
- Гэрийн цайруулалт: Эмчийн бэлдсэн тусгай чиг ашиглан гэртээ цайруулах арга юм. Ихэвчлэн 5–10 хоног хэрэглэнэ.
- Эмнэлгийн цайруулалт: Эмчийн хяналтад өндөр концентрацитай бодис болон LED гэрэл ашиглан хийдэг арга юм. Гэрийн цайруулалтаас илүү хурдан үр дүнтэй.

Дотор талаас цайруулах
Сувгийн эмчилгээ хийлгэсэн, өнгө нь өөрчлөгдсөн ганц шүдийг дотор талаас нь цайруулах арга юм.

ДАВУУ ТАЛУУД
Үр дүн хурдан харагдана, Шүдний өнгө мэдэгдэхүйц сайжирна, Эмчийн хяналтад хийгддэг.

АНХААРАХ ЗҮЙЛС
Шүд мэдрэгшиж болно, Цоорол, завсартай ломботой үед эхлээд эмчлүүлэх шаардлагатай, Цайруулалтын дараах арчилгаа чухал.

ШҮДНИЙ ПААЛАН ХИЙХ
Шүдний паалан хийх нь гэрлээр хатуурдаг ломбоны материалаар үүдэн шүдний өнгө, хэлбэр, зайг засах гоо сайхны эмчилгээ юм. Энэ нь харьцангуй хурдан хугацаанд, бага зардлаар хийх боломжтой арга юм.
- Хийх боломжтой тохиолдлууд
- Шүд хоорондын зайг хаах
- Шүдний хэлбэр засах
- Өнгө сайжруулах
- Бага хэмжээний эмтрэл сэргээх
- Давуу тал
- Хурдан хийгдэнэ
- Харьцангуй хямд
- Шүдний өнгөтэй тохируулж болдог
- Шууд үр дүн харагдана
- Анхаарах зүйл
- Паалангийн материал нь байгалийн шүднээс бат бөх биш тул шүд хавирах, хазалтын асуудал, араа шүд дутуу байх зэрэг шалтгааныг эхлээд шийдэх нь зүйтэй.
