мэс засал
Герман чанар, төгс инээмсэглэл — таны итгэл бидний хариуцлага.
мэс засал
Манай эмнэлэгт ХБНГУ-д амны хөндийн мэс заслын чиглэлээр суралцан төгссөн эмч Б. Оюунтуяа нь амны хөндийн бүх төрлийн мэс заслыг хийж байна. Манай эмнэлэг дараах мэс заслын үйлчилгээг үзүүлдэг:
ЯС ХЭЛБЭРЖҮҮЛЭХ:
- Илүү ургасан ясны ургацгийг авах: Энэ нь доод эрүүний дотор талд гарсан товойсон ясны ургалт юм. Хиймэл шүд зүүхэд хэцүү болдог бөгөөд ийм үед ясны ургацыг мэс заслын аргаар авах шаардлагатай болдог
- Шүдний эргэн тойрны ясыг хэлбэржүүлж тэгшлэх: Тулгуур эдийн үрэвсэлээс шалтгаалан ясны алдагдал үүссэн тохиолдолд ясыг хэлбэржүүлэн тэгшлэх шаардлагатай болдог. Энэ нь үрэвсэл эдгэрэхэд туслаж, дахин архагшихаас сэргийлнэ
- Хиймэл яс ашиглан яс сэргээх: Ясны алдагдал үүссэн тохиолдолд хиймэл ясаар сэргээж, шүдний хөдөлгөөнийг зогсоох эсвэл багасгах, үрэвсэл архагшуулах эмгэг карманыг багасгах боломжтой


БУЙЛ ХЭЛБЭРЖҮҮЛЭХ
Хэрэв шүд хэт жижигхэн байвал мэс заслын аргаар буйлнаас аван шүдийг урт болгох. Энэ нь гоо зүйн хувьд үзэмжтэй болгох зорилготой бөгөөд гоо сайхны хувьд хүн инээмсэглэхэд буйл харагдахгүй байвал илүү сайхан харагддаг

УРУУЛЫН ХӨВЧ ТАСЛАХ
Уруулын хөвч нь дээд уруул болон шүдний дээд хэсэгт холбох эд юм. Зарим тохиолдолд, энэ хөвч нь шүдний хооронд зай үүсгэж, шүдний гажиг үүсгэдэг. Уруулын хөвчийг таслах нь шүд хоорондоо нийлж ургах боломжтой болгоно. Хамгийн тохиромжтой нас нь 9 нас орчим гэж тооцдог.

ШҮДНИЙ СУРВАЛЖИЙН ОРОЙ ТАЙРАХ
Зөөлцийн үрэвсэл шүдний сурвалжийн орой үрэвсэхэд шүдний цөгц талаас эмчлэх боломжгүй бол мэс заслын аргаар сурвалжийн оройг тайран, шүдний сувгийг ардаас нь ломбодох арга хэмжээ авдаг

БУСАД МЭС ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Манай эмнэлэгт бүх төрлийн шүд авах үйлчилгээ хийгддэг, жишээ нь: Гаж ургасан шүдийг авах, Саатсан шүд авах, Шүдний битүүрсэн ёзоорыг мэс заслын аргаар авах

Piezosurgery
Piezosurgery буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга юм. Пиезо эффект нь хэт авиан долгион үүсэж, хошуунд дамжуулан чичиргээнд орж, зүсэх үйлдэл үзүүлдэг.
Пиезоэлектрик шинж чанарыг 1880 онд Жак ба Пиер Курри анх нээсэн бөгөөд 1953 оноос өндөр давтамжит хэт авиа нь зүсэх чадалтай болохыг нээсэн. Энэ аргыг шүдний салбарт голчлон тулгуур эдийн ба эндодонтын практикт ашиглаж ирсэн.
2005 онд, доод эрүүний мэдрэл шилжүүлэх хагалгаанд ашиглан, мэдрэлд ямар ч гэмтэл учруулалгүй шилжүүлж чадсан нь пиезо аргыг бусад мэс заслын аргуудаас давуу талтай болгож байгаа юм. Пиезо аргыг мэс засалд хэрэглэх хамгийн том давуу тал нь зөөлөн эдэд ямар ч гэмтэл зүсэлт учруулалгүй зөвхөн хатуу эд болох яс, ба шүдний хатуу эдийг зүсэх чадалтай байдаг.
Манай эмнэлэгт пиезо аргаар саатсан агт араа авах, саатсан шүд авах, шохойжсон анкилоз болсон ёзоор авах, шүдний сурвалжийн орой тайрах, синус өргөх гэх мэт хагалгаанд ашиглаж байна. Энэ аргаар хагалгаа хийхэд өрөм хэрэглэхгүй бөгөөд өвчтөнд мэдрэл зөөлөн эд гэмтэх ямарваа эрсдэлгүй байдаг ба хагалгааны дараа хаван, хавдар болон өвдөлт маш бага байгаагаар давуу талтай.
Digital Dentistry
Digital Dentistry буюу дижитал эрин үеийн шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн тэргүүлэх шүдний эмнэлгүүдэд нэвтэрч байгаа шинэ технологи юм. Манай эмнэлэгт хэрэгжиж байгаа дижитал шүдний эмнэлгийн үйлчилгээний давуу талууд:

Амны хөндийн сканнер
Дижитал эринд шүдний эмчилгээнд амнаас дижитал хэв авдаг. Энэ нь шүд, эрүүний байдлыг сканердан компьютер дээр мэдээлэл оруулах явц юм. Сканердсан “хэвээрээ” амны хөндийн дижитал загварыг хадгалж, имплант, хиймэл бүрээс, шүдний аппарат хийхэд ашиглах боломжтой.

CAD/CAM технологи
CAD (Computer-Assisted Design) ба CAM (Computer-Assisted Manufacturing) системээр шүдний хиймэл бүрээс болон цирконон шүдийг шууд дижитал төлөвлөлтөөр хийж гаргадаг. Компьютерийн программ дээр шүдний төлөвлөлт хийгдэж, робот машинаар үүнийг бүрэн бүтэн боловсруулдаг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга.

Guided Surgery
3D дижитал рентген аппаратаар таны эрүүний рентген зураг авч, мэс заслын төлөвлөлтийг дижитал технологиор хийж, surgical guide буюу мэс заслын хөтөчийг 3D принтерээр хэвлэн бэлддэг. Энэ хөтчийг ашиглан имплант суулгах үед ямар ч гэмтэл учруулахгүй, анатомийн чухал бүтцүүдийг гэмтээхгүйгээр мэс заслыг амжилттай гүйцэтгэх боломжтой.

Aligner Therapy (Invisalign)
Таны шүд, эрүүний байдлыг сканердан, АНУ-ын Invisalign компанид илгээн дижитал төлөвлөлт хийлгэнэ. Төлөвлөсөн үүнийг эмчтэйгээ хамтран үзэж, зөвшөөрвөл 3D принтерээр авагддаг ялтсан шүдний аппаратыг бэлдэнэ. Дижиталаар төлөвлөсний давуу тал нь шүдний гажиг хэдий хугацаанд засрах боломжтой, ямар түвшинд хүртэл засагдахыг урьдчилан мэдэж болно.
