АВАГДДАГГҮЙ БҮРЭЭС
Герман чанар, төгс инээмсэглэл — таны итгэл бидний хариуцлага.
БҮРЭЭС
Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөл бөгөөд ломбоор сэргээх боломжгүй болсон шүдийг бүрэн сэргээх, мөн шүдний хэлбэр, өнгө, байрлалыг сайжруулахад хэрэглэгддэг.
- Хийх зорилго
- Шүдний гэмтэл, эвдрэл сэргээх
- Гоо сайхны сайжруулалт
- Гүүрэлсэн шүдний тулгуур болгох
- Имплант дээр суурилуулах
- Хийлгэх заалт
- Шүдний 50% ба түүнээс дээш эвдэрсэн
- Гүүрэлсэн шүдний тулгуур хэрэгтэй үед
- Өнгө, хэлбэр, бүтцийн өөрчлөлт
- Имплант дээр шүд сэргээх

ХИЙХ АРГА

CAD/CAM АРГА
Дижитал скан хийнэ, Компьютер дээр загвар гаргана, Роботоор зорж хийдэг, 2–3 цагт бэлэн болно.

ДАВУУ ТАЛ
Байгалийн шүдтэй адил хэлбэр, өнгөтэй, Бат бөх, Урт хугацаанд хэрэглэнэ.

ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР
Гүүрэлсэн шүдэлбэр нь байхгүй шүдийг хоёр талын тулгуур шүд эсвэл имплант дээр холбож сэргээдэг арга юм.
- Хийх зарчим
- Хоёр талын шүдийг тулгуур болгоно
- Дунд хэсгийн дутуу шүдийг нөхнө
- Зарим тохиолдолд нэг талын тулгууртай хийж болно
- Давуу тал
- 4 хүртэлх шүдийг орлуулж болно
- Зажлах үйл ажиллагаа сэргэнэ
- Ярианд саадгүй
- Дасах хугацаа хурдан
- Харьцангуй хямд
- 1–2 хоногт хийж болно
- Орлуулах боломжууд
- Имплант
- Авагддаг хиймэл шүд
Сүүлийн үед хүмүүс аль болох гүүрэлсэн шүднээс илүү имплант сонгох хандлагатай болсон.
Хийх арга

УЛАМЖЛАЛТ АРГА
Олон шаттай, 2–3 ирэлт, 7–14 хоног.

CAD/CAM АРГА
Дижитал скан, Компьютер загвар, Робот боловсруулалт, 3–5 цагт бэлэн.

МАТЕРИАЛ
Манай эмнэлэгт ихэвчлэн циркон материал ашигладаг. Маш бат бөх, Хагарах эрсдэл бага, Байгалийн шүдтэй адил өнгө, Гэрэл ойлт сайн.
