БҮРЭЭС

Rate this post

Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг.

Мөн гоо сайхны хувьд буруу байршилтай, эргэсэн, өнгө нь хэт хувирсан шүдийг бүрж гоо сайхныг сэргээдэг. 20 зууны дунд үеэр баян хүмүүс, алтан шүд хийлгэн хөрөнгөө гайхуулдаг байсан ба бүрээсийг үнэт бус металлаар ч хийдэг байсан.

Одоо үед хиймэл болгоныг нуун далдлах зорилготой бүрээс нь өөрийн шүдний өнгө хэлбэртэй адилхан хийгддэг болсон ч, үнэт ба үнэт бус металлаар бүрээс хийсээр л байгаа. Гэхдээ ихэнхдээ нүдэнд харагдахгүй хэсэг болох араа шүд орчим металлаар шүд хийдэг.

Бүрээс

Бүрээсээр шүдний согогыг сэргээхийн тулд, таны шүд ёзоор болсон бол ёзоороо эмчилж ломбодоод шүдний цөгцөн хэсгийг хэлбэржүүлж босгодог ба тулгуурын зориулалтаар, гоо сайхны зориулалтаар бүрээс хийх гэж байгаа бол таны шүдний хатуу эдээс зорж бүрээс хийх зай гаргадаг.

Бүрээсийг ангилах нь

Бүрээсийг хийх аргаар нь ангилбал:

  • Хэвлэж хийсэн
  • Цутгаж хийсэн
  • Полимеризацийн урвалаар (хуванцар)
  • Шатааж хийсэн (шаазан)

Гэж ангилж болох ба сүүлийн үед CAD CAM аргаар бүрээс хийж байгаа.

Хийж байгаа материалаар мөн ангилна:

Металл

Металл бус

Нийлмэл

  • Металлыг бүрсэн шаазан
  • Металлыг бүрсэн хуванцар.

Бүрээсийг хийж байгаа зорилгоор нь ангилбал:

  • Сэргээх
  • Тулгуурын
  • Түр
  • Гоо сайхны
  • Урьдчилан сэргийлэх
  • Имплантан суулгац дээрх гэж

Бүрээсээр сэргээх заалтууд

Шүдийг бүрээсийн аргаар сэргээх заалтууд:

  1. Шүдний хатуу эдийн 50% ба түүнээс дээш хэсэг байхгүй болсон
  2. Гүүрэлсэн шүдний тусламжтайгаар шүдний эгнээний согогыг сэргээхэд тулгуурын зориулалтаар .
  3. Шүдний хатуу эд, өнгө, хэлбэр, бүтцийн өөрчлөлттэй бол гоо сайхны зориулалтаар .
  4. Имплант суулгац дээр бүрээс хийдэг.

Уламжлалт аргаар хийх үе шат

Бүрээсийг хийхэд уламжлалт аргаар олон шат дамжлага, ба олон ирэлт шаарддаг.

Үүнд:

  • Шүдийг зорно
  • Тухайн шүд эрүүний хэвийг авна
  • Хорших эрүүний хэвийг авна
  • Авсан хэвүүдээрээ гипсэн загвар цутгана.
  • Загвараа засч бэлдэнэ, тухайн бүрээс суух шүдээ салгаж хөрөөднө.
  • Бүрээсээ лавайгаар хэлбэржүүлнэ
  • лавайгаа шатааж цутгана
  • өвчтнийг дуудаж хэмжилт хийнэ.
  • шаазангаа шатаана гээд энэ олон үе шат дор хаяж таны 2-3 ирэлт ба дор хаяж 7-14 хоног шаарддаг.

Манай эмнэлэгт CAD CAM аргаар хийх нь

Манай эмнэлэгт CAD CAM аргаар шүдний бүрээс хийхэд,

Эхний ирэлтээр:

  • Таны Шүдийг зорно, имплант бол абатмент хэсгээ суулгана
  • Таны шүд эрүүний байдлыг сканердана.
  • Таны хазалт мөн сканердагдаж, программ хазалтыг автоматаар танина.

Бид таны дижитал загвар дээр:

  • exocad программ дээр шүд хийнэ (10 минут) .
  • CAM машинаараа дижитал шүдээ роботоор зоруулна (10 минут)
  • Робот САМ машины зорсон шүдийг тусгай зуухад 2хон цаг шатаана.

Ингээд манай эмнэлгийн цирконон бүрээс 2-3 цагт бэлэн болох ба, өглөө ирсэн бол орой нь, орой ирсэн бол маргааш өглөө нь бүрээс бэлэн болно.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…