BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

5/5 - (1 vote)

BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм.

Бүтэц ба бат бөхийн онцлог

Тухайн имплант нь Tapered буюу шүдний ёзоор шиг хэлбэртэй, Buttress thread буюу эрэгний чиглэл нь доошоо харсан тул ястай бороолон эдгэх, зажлалтын даралт даах чадвар сайн. Имплант дээр ирсэн даралт ясанд жигд хувиарлагддаг сайн талтай.

Laser Lok гадаргуу ба судалгаа

BioHorizons имплант нь дээд хэсгээрээ Laser Lok гэдэг зөвхөн энэ имплантад байдаг гадаргуутай ба Laser Lok гэдэг нь био-инженерчлэллийн аргаар 8-12 микрон буюу эсийн хэмжээтэй сувгуудыг лазер ашиглан гаргасныг хэлдэг. Laser Lok гадаргуу дээр яс ба буйл ургаж наалдан, өөрийн шүд мэт бороолон эдгэдэг давуу талтай.  Өөрийн шүд мэт “наалддаг” учир цаашдаа бохир орж үрэвсэхгүй ба яс хатингаршиж буйл шимэгдэхгүй сайн талтай. http://www.laser-lok.com/

Шүдний имплантатуудын дунд энэ гадаргуй нь зөвхөн Biohorizons имплантын гадаргуй дээр байдаг ба патентлагдсан уникал технологи юм.

Ямар ч имплант суулгасан байсан, ясны шимэгдэл бага зэрэг үүсэх нь энгийн үзэгдэл гэж үздэг ба, энэ имплантын хувьд ясны шимэгдэл нь харьцангуй бага буюу бараг үүсдэггүйтэй адил гэдэг нь тогтоогдсон. Итали улсад хийсэн гистологийн (эдийн нарийн шинжилгээ) судалгаагаар имплант суулгаад 37 сар болоход Laser lok гадаргуйтай имплантын ясны алдагдал зөвхөн 0,59 мм байсан бол, Laser lok гадаргуйгүй имплантын ясны алдагдал 1,94 мм байсан байна.

Laser lok гадаргуйтай имплантын эргэн тойронд буйлны зөөлөн эд импланттайгаа яг өөрийн шүдтэй наалдсан мэт наалдан эдгэсэн нь мөн олон удаагийн давталтат судалгаагаар тогтоогдсон бөгөөд, энэ нь буйл шимэгдэхгүй, мөн биологийн барьер үүссэнээр  бохир орох нөхцөл байгүй болгосноор имплантын урт удаагийн насжилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Баталгаа ба суулгалт

Энэ компани нь имплантандаа насан туршийн баталгаа өгдөг юм. Энэ имплантыг суулгасны дараа, ихэнхдээ ачаалал даах чадвартай байдаг ба энэ нь имплантаа суулгаад шууд дээр нь шүдээ хийж болно гэсэн үг.

Энэ имплантын систем нь мөн хөтөч ашиглан ямар нэгэн зүсэлтгүй, өвдөлт гэмтэл багаар имплантаа суулгаж болдог юм.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…