МЕТАЛЛГҮЙ ЦЭВЭР ЦИРКОН ШҮДНИЙ ИМПЛАНТ

Rate this post

Шүдний имплант суулган шүдгүйдлийг сэргээн эмчлэх арга дэлхийд хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбарын нэг ба энэ ажилбар нь 90% иас дээш амжилтттай, урт настай арга гэдэг нь нэгэнт батлагдсан байдаг. Өдийг хүртэл дэлхий даяар зөвхөн титанан имплант суулгаж ирсэн ба, судалгаагаар дэлхийн хүн амын 4-6 % нь титаны хэт мэдрэгшилтэй гэж тогтоогдсон байдаг. Титаны хэт мэдрэгшилийг оношлох лабораторийн MELISA гэж арга байдаг. Титаны хэт мэдрэгшилтэй хүмүүст суулгасан имплант суулгасан газраа үрэвссэний улмаас ээнэгших эдгэхгүй байхаас гадна, хүний ерөнхий биеийн талаас шүд ба импланттай холбоогүй эмгэгүүдээр илэрч болдог байна. Жишээ нь нуруу өвдөж эхлэх, эсвэл чонон хөрвөс зэрэг системийн үрэвслийн байдлаар илэрдэг байна. Ийм хүмүүст заримд нь MELISA аргаар шинжилгээ хийж үзэхэд титаны хэт мэдрэгшил илрээгүй ч суулгасан титан имплантыг металлын ямар нэгэн хольцгүй циркон имплантаар солиход тухайн хүний биеийн байдал эрс дээрдэх, илрээд байсан ерөнхий биеийн зовиур намжих, арилах зэрэг байдал илэрсэн байна.

Анх үүссэн цагтаа  металлын ямар ч хольцгүй шаазан имплант нь их хэврэг, ачаалал даалгүй хугардаг байсан  тул шүдний практикт хэрэглэхээ зогсоосон. Тухайн жилүүдэд шүдний даралтын хүчийг тэнцэн даах чадвартай металгүй бодис гаргаж авах техник технологийн хөгжил дулимаг байсантай холбогдуулан дан титан имплант л суулгаж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны хурдацтай хөгжил, судалгаа шинжилгээ эрчимтэй явагдсаны хүчинд хүний зажлалтын даралт даахуйц чанарын циркон имплантыг практикт хэрэглэдэг болсон байна.

Циркон имплантын давуу талууд:

  • Бага аллерген чанартай: хагалгааны дараа харшил өгөхгүй
  • Зэвэрдэггүй: титан имплант нь чийгтэй нөхцөлд зэвэрдэгээс гадна, шүдний зарим оо сойз энэ зэврэх процессыг улам нэмэгдүүлдэг байна.
  • Маш бат бөх, энэ чанараараа титан имплантаас дутахгүй үзүүлэлттэй болсон
  • Эрүүний ястай интеграц болдог: циркон имплантыг яс ба буйлтай ээнэгшин эдгэх нь биологийн хувьд титанаас илүү байдаг байна.
  • Өнгөр тогтохгүй: циркон нь өөрөө гөлгөр тул амны хөндийн өнгөр огт тогтдоггүй, энэ нь имплант орчмын эд үрэвсдэггүй гэсэн үг.
  • Аманд төмөр амтагдахгүй
  • Ястай хурдан бороолон эдгэдэг; циркон нь метал биш тул дулаан дамжуулдаггүй, энэ шинж чанар нь эдгэрэлтэд таатай нөлөөлдөг байна.
  • Гоо сайхны хувьд сайн: циркон имплант нь цагаан буюу тунгалагдуу цагаан өнгөтэй тул таны яс ба буйл байгалиасаа нимгэн бол металл гэрэлтэж харагдахгүй гоо зүйн сайн талтай.

Циркон имплантын сул тал:

  • Үнэ өртөг өндөр.
  • Суулгадаг шүдний эмч цөөн, их түгээмэл биш. Жишээ нь АНУ-д 2019 оноос л эхлэн циркон имплантыг суулгаж эхэлснэн байна.

Манай эмнэлэг  Швеицарт төв оффис нь байрладаг ч  Германд үйлдвэрлэгддэг PATENT нэртэй  циркон имплантыг үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний дагуу импортлон оруулж ирэн 2022 оны 02 сараас эхлэн суулгаж эхлэх гэж байна.

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Тухайн имплант нь…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой байдаг гэж ойлгож болно. Гажиг…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…