АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

Rate this post

АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

Дижитал хэв ба ач холбогдол

Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой байдаг гэж ойлгож болно. Гажиг засал, хиймэл шүд хийхэд заавал хэв авдаг.

Хэв авахад хэвний халбага дээр хэв авах материалаа тавин (овоолон) таны аманд хийж 2-4 минут хүлээдэг. Хүмүүс нээх дуртай биш, ялангуяа Огих рефлекс ихтэй хүн ба бага насны хүүхдэд хэв авахад их хүндрэлтэй байдаг.

Хэв авах явцад ба авсаны дараа хэвний материал буруу зуурагдах, эрт хатаж агших, дараа нь хэвээр цутгасан гипсэн моделл маань цутгах явцад технологийн алдаа гарсанаас хийсэн хиймэл шүд таарахгүй байх, зэрэг 2 үе шатны хаана алдаа гарсан нь мэдэгдэхгүй буруу болох тохиолдол цөөнгүй, тэгээд дахиад л хэв авна…. Сүүлийн үед дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүд дижитал хэв гэж нэрлээд байгаа амны хөндийн сканераар хэрэглэдэг болсоныг манай эмнэлэгт нэвтрүүлээд байна.

Жижигхэн үзэг шиг сканерын хошуу таны аманд ороод таны шүд эрүүний байдлыг сканердаж шууд компютерт хадгална. Таны авсан дижитал хэвээр мөн шууд дижиталаар хиймэл шүд ба гажиг заслын зэмсэгээ хийнэ.

Хүсвэл 3D принтерээр моделээ хэвлэж авч мөн болно. Сайн тал нь гажилт технологийн алдаа гарахгүй, хазалтыг програм нь автоматаар танидаг, таны ам руу хэвний материалтай халбага чихэхгүй, моделл цутгахад гипс хатах үе шат хүлээхгүй, бараг тэр өдөртөө хиймэл бүрээсээ хийлгэчихэж болохоор цаг хэмнэнэ.

Зөвхөн авагддаггүй хиймэл шүд болох бүрээс, гүүрэлсэн хиймэл шүд ба имплант дээр суурилсан АВАГДДАГГҮЙ хиймэл шүд хийхэд амны сканераар дижитал хэв авна. Өндөр настангууд авагддаггүй хиймэл шүд хийлгэсэн тохиолдолд манайхаас тооцооны хуудас аван халамжаас 150000-250000 төгрөг хүртэл хөнгөлөлт авч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ үйлчилгээнд 10-20 % хөнгөлөлт үзүүлж болно.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…