КОМПЬЮТЕР ТОМОГРАФ БУЮУ CBCT

Rate this post

Таны эрүү ба шүдний зургийг энгийн дэлгэмэл зураг авч байгаа мэт авах ч CBCT нь таны эрүүний зурганд 300 гаран зүсэлт хийн томограмм (СТ) болгож харуулдаг ба энэ зураг нь орчин шүдний оношилгоо, эмчилгээнд маш чухал хэрэгсэл болоод байгаа.

Компьютер томограф буюу cbct

Шүдний эмнэлэгт СТ зураг хаана хэрэглэгддэг вэ?

СТ зургийг шүдний эмнэлэгт дараах салбарууд хэрэглэж байна:

Эндодонтологи — сувгийн эмчилгээ

  • Эндодонтологи, энэ нь шүдний эмчилгээний нэг чиглэл ба зөвхөн шүдний сувгийн эмчилгээ оношилгооны чиглэл юм. Зарим шүдний олдохгүй байгаа сувгийг СТ зураг дээр нарийвчлан харж олох, улмаар СТ зурган дээр түшиглэн шүдний бүх сувгийг олон түүгээрээ хөтөч guide бэлдэн сувагт орж болно.

Зураг.Энгийн 2D хэмжээст зураг дээр харагдахгүй шүдний сувгийг СТ зургийн хөндлөн ба хажуу огтлол дээр олж илрүүлсэн байдал

CT зургаа тусгай программд ачаалан шүдний сувгийг олох хөтөч төлөвлөсөн байдал

3D принтерээр принтерлэн бэлэн болгосон хөтөчөө загвар дээр суулгасан байдал

Имплантологи

  • Имплантологи: энэ нь шүдний мэс заслын нэг чиглэл ба имплант суулгах шинжлэх ухааныг хэлнэ. Имплант суулгахад зарим хүний ясны зузааныг зөвхөн тэмтэрч үзэн, зузааныг баримжаалан хийдэг ба, СТ зураг авсанаар, тухайн хүний ясны зузааныг 0,01 мм-ийн нарийвчлалтайгаар хэмжиж имплант төлөвлөж болно. Хөтөчтэйимплант хийхэд, СТ зураг зайлшгүй шаардлагатай болдог.

Зураг дээр СТ зураг ба дижитал загвараа хөтөч хийдэг програмд ачаалан ирээдүйн имплантаа дижиталаар байрлуулж, хөтөч бэлдэх явцыг харуулж байна.

Дан ганц хөтөч бэлдэхэд бус, имплант суулгахад яс нөхөх шаардлагатай бол, яс нөхөн имплант суулгаснаар тухайн ясны эдгэрэлт бороололтыг тодорхой хугацааны давтамжтайгаар СТ зураг дээрээ хянаад явдаг.

Зураг дээр яс нөхүүлсэний дараа ба бүрээс суулгасны дараах нөхсөн ясыг хэмжиж байгаа байдал

Ортодонтологи — гажиг засал

  • Ортондонтологи: Шүдний гажиг заслын шинжлэх ухаан. СТ зураг дээр шүдлэлтийн байдлыг гажуудалгүй харж болох ба, хэрэв ямар нэгэн шүд саатсан бол саатсан шүдний нарийвчилсан байрлалыг харан тухайн шүдийг ил гаргах эсвэл, авахад оношлогооны ач холбогдолтой байдаг. 2D зураг дээр үл харагдах шүдний ёзоорын налуу, ба чиглэлийг бүх хавтгайд 3D Харж болдог юм.

2D зурган дээр саатсан гэдэг нь л харагдах соёо шүдийг 3D СТ зурган дээр яг нарийн байрлалыг нь тогтоон, дараагийн эмчилгээний төлөвлөгөөг хийхэд тус болдог

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…