Шүд Эрүү Нүүрний Гажиг Засах Эмчилгээ

Герман чанар, төгс инээмсэглэл — таны итгэл бидний хариуцлага.

эрүү нүүрний гажиг заслын эмчилгээ гэж юу вэ?

Шүд, эрүү, нүүрний гажиг засах эмчилгээ нь гарал шалтгаанаар нь хоёр үндсэн төрөлд хуваагддаг: гавлын ясны гаралтай болон шүд түүшин ясны гаралтай. Гавлын ясны гаралтай гажигийг хүүхдийн насыг нь тооцож, ясны өсөлт дуусахаас өмнө эмчлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Насанд хүрэгчид бол гавлын ясны гажгийг засахын тулд хагалгаанд орж эсвэл шүдний эгнээг засах зэмсэг зүүх шаардлагатай.

Add an overline

Хүүхдийн шүдний Гажиг Заслын Эмчилгээ

Хүүхдэд шүд, эрүү, нүүрний гажиг засах эмчилгээ нь ихэвчлэн ясны өсөлт дуусахаас өмнө хийгддэг. Хүүхдийн гажиг засах эмчилгээг эхлэх хамгийн тохиромжтой нас нь 9-11 нас бөгөөд энэ үед байнгын үүдэн шүд нь ургадаг, сүүлийн шүд солигдох үеийг тооцдог. Гажиг засах зэмсгийг энэ насан дээр илүү үр дүнтэй, бага зардлаар хэрэглэх боломжтой. Хүүхдүүдийн хамтран ажиллах чадвар их чухал, тиймээс эмчилгээг хүүхдийн сэтгэхүйн насан дээр тохируулан эхлэх нь чухал.

Насанд Хүрэгчдийн шүдний Гажиг Заслын Эмчилгээ

Насанд хүрэгчидэд шүд, эрүү, нүүрний гажиг засах эмчилгээ нь хагалгааны аргаар эсвэл шүдний эгнээг засах зэмсэг ашиглах замаар хийгддэг. Насанд хүрсэн хойно шүдний гажиг засах эмчилгээ нь зөвхөн шүдний эгнээг засах буюу өнгөлөн далдлах арга хэлбэрээр хийгдэж болно. Энэ үед гавлын ясны гажиг засах шаардлага гарвал, нүдний болон эрүү ясны хөдөлгөөнийг эмчлэх нэмэлт арга хэрэгслүүд шаардлагатай болдог.

Add an overline

Aligner буюу Тэгшлэгч (Clear Aligner) Эмчилгээ

Aligner буюу тэгшлэгч нь шүдний гажиг засах шинэ арга бөгөөд тунгалаг, авангард зүсмээр шүдийг тэгшлүүлэхэд зориулагдсан төхөөрөмж юм. Aligner-ээр шүдийг засах нь авагддаггүй брекет-ээс ялгаатай бөгөөд өөрийн механизмтай бөгөөд шүдийг түлхэх хүчээр хөдөлгөдөг. Энэ эмчилгээний гол давуу тал нь шүдийг гажиг засахдаа шүдний өнгөтэй ойрхон пластик материал ашиглан ямар ч зовиургүйгээр тэгшлүүлэх боломжтой юм. Aligner Эмчилгээний Давуу Талуудаас дурьдвал:

  • aligner нь тунгалаг учир гадаад үзэмжид нөлөөлдөггүй
  • Эмчилгээний үр дүнг урьдчилан харах боломжтой
  • Шүдийг тэгшлэх явцдаа аль ч үед тайлаад зүүх боломжтой
  • Тэгшлэгчийг авахад шүдний паалан гэмтэх асуудал үүсэхгүй

Орчин үеийн шийдэл

Манай эмнэлэг нь дижитал төлөвлөгөө гарган, таны шүдийг сканердан, урьдчилан тооцоолох боломжтой. Тэгшлэгчийг зүүж болох хугацаа, эмчилгээний үйл явцыг та урьдчилан харах боломжтой.