Шүдний ерөнхий эмчилгээ
Герман чанар, төгс инээмсэглэл — таны итгэл бидний хариуцлага.
СУВГИЙН ЭМЧИЛГЭЭ
Шүдний дотор хөндий байдаг бөгөөд энэ хөндийд шүдний зөөлөн эд болох зуулц (пульп) оршиж, энэ хэсэг нь шүдний хатуу эдийг тэжээх үүрэгтэй. Зуулцийн хэсэгт судас болон мэдрэл орших бөгөөд энэ нь шүдний тэжээлийн эх үүсвэр болдог.
Шүдний бүтэц:
- Цөгцөн хэсэг: Шүдний хөндий
- Сурвалж хэсэг: Шүдний суваг
- Паалан
- Тугалмай
- Зөөлц
- Буйл
- Холбоос эд
- Яс
- Судас
- Мэдрэл
Шүдний цоорол, гадны гэмтэл зэрэг шалтгаанаар шүдний зөөлөн эд үрэвсэж, энэ үрэвссэн зөөлцийг эмчлэхийг сугвийн эмчилгээ гэж нэрлэдэг.


Зөөлцийн үрэвслийг эмчилдэггүй бол шүдний өнгө үхжиж, өнгөө алдах, гоо сайхны дутагдал үүсэхээс гадна үрэвсэл цаашлаад холбоосын үрэвсэл үүсгэж болно. Энэ тохиолдолд сувгийн эмчилгээ хийсэн ч амжилтгүй байж, эргэн тойрны зөөлөн эдийн буглаа нэвчиж, улмаар аминд аюултай үрэвсэл болон тархаж сепсис үүсэх эрсдэлтэй.
Урьдчилан сэргийлэх арга:
- Шүдний цоорлоо эмчлүүлж ломбодох
- Шүдний эмчид жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох
Шүдний зөөлц үрэвссэн үед шүд маш их өвдөж, шөнө унтаж чадахгүй болдог. Шүдний эмчид очихгүй бол үрэвсэл улам даамжирч шүдний холбоосын үрэвсэл үүсэх магадлалтай. Шүдний холбоос нь шүдний эргэн тойрны зөөлөн эдийг хэлнэ.

Сувгийн эмчилгээний үе шатууд
Эмчилгээний явцад дор хаяж 3 зураг авна. Дижитал рентген зураг нь хамгийн бага туяаны ачаалалтай бөгөөд олон зураг авахад ямар ч асуудалгүй.
ЦООРЛООС ХАМГААЛАХ ХОВИЛЫН ЛОМБО
Шүдний цоорол нь ихэвчлэн шүдний зажлах гадаргуу дээрх ховилоос үүсдэг. Энэ нь шүдээ зөв угаахгүй, эсвэл буруу угааж байгаа шалтгаангүйгээр ховилын гүн рүү шүдний сойз орж цэвэрлэх боломжгүй байдагтай холбоотой.
Цоорлоос хамгаалах ховилын ломбо:
- Ховилыг цэвэрлэн, тусгай урсдаг ломбоор битүүмжилдэг
- Энэ ховилын ломбо нь шүдийг өрөмдөхгүйгээр хийгддэг тул хүүхдэд айдас төрүүлдэггүй
- Урсдаг ховилын ломбо гэрлээр хатуурдаг тул эмнэлгээс гараад шууд идэж, ууж болно
Хүүхдийн 6-р шүд буюу 1-р их араа 6 насанд гардаг. Энэ үед ховилын ломбо тавиулж, шүдийг насан туршид хамгаалах том алхам хийх болно. Ломбо нь хурдан алга болох тул эмчийн үзлэгт орж сэргээлгэх хэрэгтэй. Манай эмнэлэгт Фиссурит FX фторын агууламжтай цагаан ховилын ломбо тавигддаг. Мөн хүүхдийн сонирхолд нийцүүлсэн өнгөлөг ховилын ломбо тавих боломжтой.




ЦООРЛЫН ЭМЧИЛГЭЭ
Шүдний цоорол нь шүдний хатуу эдийг хайлуулах хүчил ялгаруулдаг нянгаар үүсдэг. Цоорлын нян нь амны хөндийн биологийн орчинд үржиж, шүдний паалангийн бат бөх чанарыг алдагдуулж, цоорол үүсгэдэг.
Цоорлын шалтгаанууд:
- Шүдний хатуу эдийн чанар
- Шүдний өнгөр дэх нянгийн бүтэц
- Нүүрс-устай хоол хүнс хэрэглэж байгаа байдал
- Цаг хугацаа
