ЦООРЛЫН ЭМЧИЛГЭЭ

Rate this post

Шүдний цоорол гэдэг нь шүдний хатуу эдийг хайлуулах хүчил ялгаруулдаг нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Халдварт өвчин гэдэг нь нэг аяга тавагнаас хэрэглэж байгаа гэр бүлийн хүмүүс, эцэг эхээс хүүхдэд халдах магадлал өндөр байдаг.

Тухайн цоорлын нян хэдийгээр аманд орсон ч шүд заавал цоорох албагүй, энэ нь тэр хүний шүдний паалангийн бат бөх чанараас хамаарна. Хэдий тийм ч та шүдний цооролтой мөн хоолойн ангинатай бол гэр бүлийн бусад гишүүддээ халдаахгүйн тулд аяга таваг солих, хүүхдүүддээ амнаасаа хоол өгөх зэргийг болих хэрэгтэй.

Цоорлын эмчилгээ

Шүдний цоорол үүсдэг механизмын тухай товч дурьдвал: Шүд нь өнгөр хэмээх биофилмээр хүрээлэгдсэн байдаг. Энэ өнгөрт маш олон тооны нянгууд байдаг.

Эдгээр нянгуудын зарим нь хоол тэжээлээр орж ирж буй нүүрс усыг органик хүчил болгон хувиргах чадвартай байдаг ба үүгээрээ амны хөндийн орчин хүчиллэг болгох хүчин зүйл болдог. Амны хөндийн РН орчин 5,2-5,7 болоход шүдний паалангийн, 6,2-6,7 болоход шүдний цементийн эрдэс бодисууд болох кальц уусан гарах нөхцөл үүсдэгбайна.

Энэ байдал зогсохгүй үргэлжлээд байвал шүдний хатуу эд гэмтэж цоорч эхэлдэг .

Цоорол үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Ингээд шүдний цоорол үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  • Шүдний хатуу эдийн чанар
  • Шүдийг хүрээлж буй өнгөр дэх нянгийн бүтэц
  • Энгийн голцуу нүүрс-устай хоол хүнс
  • Цаг хугацаа

Цоорол үүсэх механизм

Дээрх дээр нэмээд шүдний эгнээний шүд тэгш бус байрлах, шүлсний хэмжээ, идэж буй хоолны

Шүдний өнгөр дотор стрептококкын бүлгийн нян ихээр хуримтлагддаг. Хоол хүнсээр орж байгаа нүүрс усны чихэрийг стрептококкын бүлгийн нянгууд нь сүүн хүчил болгон задалдаг.

Ингээд амны хөндийн орчин хүчиллэг болдог ба, зөвхөн хүчиллэг орчинд амьдарч чаддаг нянгууд үлдэж үрждэг. Чихэр их иддэг хүний амны хөндийн биологийн орчин (micro flora) чихэр бага иддэг хүнийхээс өөр бүтэцтэй байдаг байна.

Сүүлийн үеийн судалгаагаар өнгөр дэх стрептококкын бүлгийн нянтай цуг мөөгөнцөрийн нэг төрөл болох Candida albicans цуг оршин тогтнож байдгийг эрдэмтэд тогтоосон. Ингэснээр хамгийн наад зах нь шүдний өнгөрийн наалдамхай чанар нь нэмэгдэж, үүгээрээ шүд цоорох эрсдэлийг улам бүр ихэсгэдэг байна.

Цоорлын үе шатууд

Шүдний цоорол нь 4 үе шаттай явагддаг:

  1. Цоорлын эхэн шат буюу толбын үе, энэ үед шүдний паалан шохойжсон мэт харагддаг ба энэ шатанд ихэнхдээ фтор агуулсан бэлдмэл түрхэн шүдний хатуу эдийн эрдэсжилтийг нөхөх боломжтой байдаг байна.
  2. Өнгөц цоорол: шүдний паалангийн түвшний цоорол- энэ үед зөвхөн паалан цоордог ба пааланг жижиг цоорч чадвал нянгууд маань цааш нэвтрэн дунд цоорол үүсгэдэг
  3. Дунд цоорол: шүдний тугалмай буюу дентины түвшинд нянгууд очсон гэсэн үг. Хүмүүсийн яриагаар, миний шүд жижигхээн цоорсон байхад шүдний эмч ийм том болгоод өрөмдсөн гэж, энэ бол цоорлын нянгууд хатуу пааланг нэвтлэн орсоны дараа арай зөөлөн дентин хэсэгт паалангаас илүү тархан байрласан байдаг, нүдэнд жижиг харагдах цоорол ихэвчлэн дунд үедээ буюу дентины давхаргад тархсан байдагтай холбоотой. Тэгэхээр, шүдний эмч таны шүдийг хайр найргүй өрөмдсөн гэсэн үг биш, цоорлын нянгууд хатуу пааланг нэвтрэн ороод, баяртайгаар дентины давхаргыг хайр найргүй ялзруулсан гэсэн үг

Энэ график дээр таны шүдний пааланг нэвтэлсэн нян хэрхэн доогуур нь ухаж шүдний дентиныг гэмтээж байгаа байдал харагдана.

  1. Гүн цоорол: шүдний хатуу эдийн бүх давхарга нянд идэгдэн шүдний хөндий дэх зөөлөн эд рүү ойртсон байна гэсэн үг. Ийм үе шатан дээр нь шүдний эмч тухайн шүдийг хэдий ломбодсон ч нянгууд зөөлөн эдэд хүрээд, тухайн хүний дархлаа сул бол тухайн нянгууд зөөлөн эдийн үрэвсэлүүсгээд шүд өвдөх магадлал хамгийн өндөр байдагтай холбоотой

Цоорлоос урьдчилан сэргийлэх

Цоорлын үе шатууд

Тиймээс шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд цоорол үүсэх дээрх 4 гол механизмын уялдаа холбоог таслах нь чухал,

  • Шүдний хатуу эдийн чанараа сайжруулахын тулд шүдний эмчээр эрдэсжүүлэх түрхлэг түрхүүлэх, фтор агуулсан оогоор шүдээ тогтмол угаах зэрэг. Гэхдээ фтор шүдэнд сайн гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй, учир нь фтор ихэдвэл маш их хортой.
  • Шүдийг хүрээлж буй өнгөр дэх нянгийн бүтэцээ эрүүл зөв түвшинд байлгахын тулд өнгөрөө тогтмол цэвэрлэж байх, шүдээ өглөө оройдоо зөв угаах.
  • Энгийн голцуу нүүрс-устай хоол хүнс – энгийн нүүрс ус болох чихэрийг тохируулан хэрэглэхээс гадна гурилан, ялангуяа цагаан гурилан бүтээгдэхүүн болох жигнэмэг, цагаан талх зэрэг орно.
  • Цаг хугацаа: шүдэн дээрх өнгөр цэвэрлэгдэхгүй хэдий удна тэдий чинээ хоруу нян ихээр үржинэ, иймээс өглөө орой заавал шүдээ өдөр болгон угаа гэж хэлдэг.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…