СУВГИЙН ЭМЧИЛГЭЭ

Rate this post

Шүд дотроо хөндийтэй ба тэр хөндий дотор судас мэдрэлийн багц агуулсан зөөлөн эд оршиж байдаг. Тухайн зөөлөн эд дэх судас мэдрэлийн багцаар шүдний хатуу эд нь тэжээлээ авч байдаг.

A – цөгцөн хэсэгт шүдний хөндий

В-  Сурвалж хэсэгт шүдний суваг

  • Паалан
  • Тугалмай
  • 3 зөөлц
  • Буйл
  • Холбоос эд
  • Яс
  • Судас

Мэдрэл

Сувгийн эмчилгээ гэж юу вэ?

Шүдний цоорол, гадны гэмтэл зэргээс болоод шүдний зөөлөн эд үрэвсэж болох ба ингэж үрэвссэн зөөлцийг авч эмчлэх аргыг сугвийн эмчилгээ гэж хэлдэг.

Эмчлүүлэхгүй бол ямар эрсдэлтэй вэ?

Зөөлцийн үрэвслийг эмчлүүлэхгүй явбал гоо сайхны хувьд шүдний өнгө үхжиж өнгөө алдах гоо сайхны дутагдалтайгаас гадна, зөөлцийн үрэвсэл цааш даамжирч холбоосын үрэвсэл болно. Ийм тохиолдолд сувгийн эмчилгээ хийсэн ч амжилттай байх нь магадлал бага улмаар эргэн тойрны зөөлөн эдийн буглаа нэвчээс болон улмаар аминд аюултай үрэвсэл болон бүх биеэр тархан сепсис ч болохыг үгүйсгэхгүй.

Урьдчилан сэргийлэх

Урьдчилан сэргийлэх арга бол: шүдний зөөлцийг үрэвсэхээс өмнө шүдний цоорлоо эмчлүүлж ломбодуулан, шүдний эмчид  жилдээ 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх.

Зөөлцийн үрэвсэл эхлэхэд шүд маш их өвдөж мэдэгддэг, шөнө унтаж чадахгүй өвддөг. Шүдний эмчид очихгүй бол зөөлц үхжин дотроо ялзраад шүдний холбоосын үрэвсэл үүсгэнэ. Шүдний холбоос гэж ясан доторх шүдний эргэн тойрны зөөлөн эдийг хэлнэ.

Нэгэнт зөөлц үрэвссэн бол зөөлцийн шүдний суваг ба шүдний хөндийнөөс гарган сувгийг цэвэрлэн ломбодох шаардлагатай байдаг.

Сувгийн эмчилгээний үе шат

Иймийн тулд:

  1. Шүдний сувгийн баримжаа урт, анх байгаа байдлыг мэдэх гэж нэг шүдний жижиг зураг авна.
  2. Мэдээ алдуулалт хийнэ
  3. Шүдний хөндийг нээн шүдний суваг руу орон үрэвссэн/үхэжсэн зөөлцийг тусгай багажаар сугалан авдаг.
  4. Шүдний сувгийн уртын нарийн хэмжилтийг хийх шүдний жижиг зураг авна.
  5. Шүдний сувагт эмчилгээний эм паст хийн, түр ломбоор хаана.
  6. 14 хоног эмчилгээний эм үйлчлэх хугацаа өнгөрсний дараа шүдний сувгаа ломбодно. Их үрэвсэлтэй шүдэнд давтан эм хийн явуулж бас болно.
  7. Ломбодсон шүдний зураг авч сувгийн ломбоо хянана.
  8. Шүдийг ломбодно, шаардлагатай бол бүрээс хийнэ.

Сувгийн эмчилгээний үед дор хаяж 3 зураг авдаг ба, шаардлагатай тохиолдолд эмч 3аас илүү зураг авч хянаж болно. Шүдний жижиг рентген зураг нь анагаах ухааны практикт авдаг зурагнуудаас хамгийн бага туяаны ачаалал өгдөг ба, дижитал зураг авах үед бүр ч бага цацраг ялгардаг тул олон зураг авахаас эмээж хэрэггүй.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…