ЦООРЛООС ХАМГААЛАХ ХОВИЛЫН ЛОМБО

5/5 - (1 vote)

Шүдний цоорол ихэнхдээ, ялангуяа бага насны хүүхддүүдэд шүдний зажлах гадаргуйн ховилоос эхлэж явагддаг. Энэ нь шүдээ огт угаахгүй, эсвэл буруу угааж байгаа гэдэг шалтгаанаас илүү, ховилын гүн рүү шүдний сойз орж бүрэн цэвэрлэх боломжгүй байгаатай холбоотой.

Ховилын ломбо гэж юу вэ?

Араа шүдний зажлах гадаргуйн ийм ховилыг шүд цоорохоос өмнө тусгай сойзоор цэвэрлэн, битүүмжлэн тусгай урсдаг ломбоор битүүлэхийг цоорлоос хамгаалах ховилын ломбо гэж хэлнэ. Ингэж ховилыг хамгаалах ломбо тавихад, шүдийг огт өрөмдөхгүй, цэвэрлээд л тавьчихдаг тул хүүхдэд айх айдас төрүүлэхгүй.

Урсдаг ховилын ломбо нь гэрлээр шарж хатуурдаг тул, шүдний эмчээс гараад шууд юм идэж ууж болно.

Цоорлоос хамгаалах ховилын ломбо

Хэзээ хийлгэх нь тохиромжтой вэ?

Хүний насан туршид байх 6-р шүд буюу 1-р их араа 6 настайд цухуйдаг ба цухуйнгуут нь энэ ховилын ломбыг хийлгэвэл, хүүхдийнхээ насан туршийн шүдийг хамгаалах том алхам хийлээ гэж бодох хэрэгтэй. Тухайн тавиулсан урсдаг ломбо маан аманд удахаараа мөн хэр зузаан нимгэн тавьснаасаа хамаараад шүлс ба амны хөндийн орчинд уусч алга болох талтай тул жил бүр эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгээр орохдоо сэргээлгээд байх хэрэгтэй.

Манай эмнэлэгт ховилын ломбо нь Герман улсын Воко брэндийн Fissurit FX хэмээх фторын агууламжтай цагаан ломбо байгаа. Мөн хүсвэл хүүхдийн хүсэл сонирхлыг төрүүлэхүйц, цэнхэр ягаан өнгийн урсдаг ломбонууд тавиулж болно.

Ач холбогдол ба үнэ

Хүүхдийнхээ шүдийг анхнаас нь цоорохоос өмнө урьдчилан сэргийлж ховилын ломбо тавиулж жилд 1-3 удаа шүдний эмчид урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байх нь шүд том цоорч, улмаар суваг дахь мэдрэл үрэвсэн сувгийн эмчилгээ хийлгэнм бүр хүнд тохиолдолд насан туршийн байнгын шүдийг нь авах ч магадлалтай байдаг тул ийм урсдаг ломбо тавиулчихад эрсдэлээс 90% лав хамгаална гэдэгт итгэж болно.

Урсдаг ломбо нь манай эмнэлэгт үнэ мөнгөний хувьд ч хамгийн хямд шүдний ломбоноосоос даруй 2 дахин хямд байдаг тул эцэг эхчүүдийн санхүүд ч хэмнэлттэй юм.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…