ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ

Rate this post

Манай эмнэлэгт хүүхдийн шүдний цоорол ба цоорлын хүндрэл эмчлэх, хүүхдийн эрүүн нүүрний гажиг засал, шүдний өвчний урьдчилан сэргийлэлт зэрэг шүдний бүх л  төрлийн үйлчилгээг хүүхдийн шүдэнд хийдэг.  Манай эмнэлэгт хүүхдэд зориулан тохижуулсан, тусдаа байрлах хүүхдийн эмчилгээний өрөөтэй ба, эмч нарын маань хүүхэдтэй харьцах хандлага хүүхдийг айлган сүрдүүлэх бус, найз нь мэт хандан хүүхдийн итгэлийг олон эмчлэхийг зорьдог.

Уранчимэг эмчид үзүүлдэг урьд нь шүдний эмчээс их айдаг байсан хүүхэд эмчдээ зориулж зураг зуран, том болохдоо шүдний эмч болно гэсэн зорилготой болсон гэж ярьдаг болсон.

Хүүхдийн шүдний эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт ба зөв арчилгаа

Хүүхдийн шүдийг цоорохоос өмнө шүдний эмчид үзүүлж зөвлөгөө аван, цоорлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах ба хүүхдийн амны хөндий, шүдийг зөв угааж арчлаж сурах зөвлөгөөг аван тус зөвлөгөөг зөв дагаж мөрдөж байгаа эсэхээ давтан шалгуулах боломжтой. Ингэснээрээ, таны хүүхдийн шүд цоорохоос сэргийлэх, цоорлыг эхэн шатанд нь эмчлэх нь өвдөлт багатай, цаашид цоорлын хүндрэлүүд болох сувгийн эмчилгээнээс зайлсхийх өндөр ач холбогдолтой,мэдээж таны санхүүд ч давхар хэмнэлттэй болдог.

Хүүхдийн эрүү, зуултын гажиг

Гажиг заслын хувьд мөн хүүхдийг 3 настайд нь урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, сүүлд илрэх эрүү, зуултын гажиг үүсэхээс өмнө сэргийлэх, удамшлын гаралтай эрүүний гажиг (шаамий, орсгой гэх мэт)  үүсэх магадлалтай бол хэдэн настайд нь эхэлбэл тохиромжтой зэргийг үзүүлэн зөвлөгөө авч болно. Олон зуултын гажигууд буруу дадал зуршилаас үүссэн байдаг ба, бага насан дээр нь тухайн зуршилыг засч чадвал үүссэн гажиг өөрөө аппарат зүүлгүй илааршиж болно.

Хүүхдэд эхний цахиур цухуйсан цагаас сүүн шүдний өнгөр цэвэрлэх, хүүхдийг бор хоолонд орсон бол хөхнөөс гаргах нь сүүн шүдний цоорол үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Хүүхдийн сүүн шүдийг унах юм, солигдох юм гэж үл тоон хаяж огт болохгүй, учир нь гэвэл, сүүн шүдний доор байнгын шүдний эх үүсвэр байрладаг, сүүн шүдний цоорол хүндрээд авахуулбал, тухайн хэсгийн эрүүний ясны өсөлт саатан байнгын шүд ургаж гарах зайгүй болсоны улмаас шүдний эгнээний гажиг үүсдэг.

Сүүн шүдтэй байх үеээс нь амны хөндийгөө арчлах дадал суугаагүйн улмаас бага нас ба шилжилтийн өмнөх насанд солигдон, нэмж ургах байнгын шүдээ ч зөв угааж арчлах дадалгүй болж байнгын шүд цоорох, цоорлын хүндрэл болсон тохиолдолд цөөнгүй ажиглагддаг.

Шүдний өвчин удамшдаг уу?

Хүүхдийг нас нь бага үед хүүхдийнхээ шүдийг заавал эцэг эх, асран хамгаалагч нар нь өдөрт хоёроос доошгүй удаа зөв угааж өгөх ёстой. Эцэг эх, асран хамгаалагчид мөн өөрсдөө шүдээ байнга угааж үлгэр болдог байх ёстой.

Хүүхдэд зориулсан урамшуулал

Хүүхдийнхээ шүдийг цоороод өвдөөд байхаар, удмын юмаа хэмээн ярьж байдаг эцэг эх цөөнгүй байдаг, шүдний өвчин удамшдаггүй, нэг гэрт амьдарч байгаа, ижил төрлийн хоол унд иддэг, шүдээ угаах дадал зуршлыг хүүхэд дагаж дууриагаад нэг гэрийн хүмүүс шүд нь өвдөхөөр удам гэж буруу ойлгодог. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ ам дамжуулан хоол унд өгөх, халбага сэрээгээ угаалгүй дундаа хэрэглэх зэргээс үүдэн амны хөндийн өвчин үүсгэгч нянгууг ам дамжин халдварладаг тул, эц эх асран хамгаалагч, ах эгч, эмээ өвөөгийн шүд эрүүл байх ёстой.

Манай эмнэлэг эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн хүүхэд бүрт урамшуулал болгон жижиг гарын бэлэг өгдөг ба тэр бэлгээ бас Германаас захин авчирдаг.

Үүнд: сургуулийн хүүхдэд зориулсан балын харандаа, шугам, балруул. Бага насны охидод зориулсан бөгж, бага насны хөвгүүдэд зориулсан эргүүлдэг тоглоом, стикер наалт, арилдаг шивээс зэрэг.

Хэрэв хүүхэд хүсвэл хүүхдийн айдас арилгах, сонирхол татахуйц Герман улсын VOCO брэндийн Twinky Star гэдэг өнгө өнгийн шүдний ломбо хэрэглэдэг. Хүүхдүүд өнгө өнгийн ломбо тавиулангаа бэлгээ сонгочихсон, дараа ирэхдээ тэр бэлгийг авна, тийм өнгөөр шүдээ ломбодуулна  гээд явах нь шүдний эмчид хүүхдийг үзүүлж эмчлүүлэхэд аргадах нэг арга нь болдог.

Хүүхдийн сүүн шүдний Twinky Star Ломбоны өнгө сонголт.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…