ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

Rate this post

2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр тулгуурлан, голд нь орших байхгүй шүдийг сэргээдэг тул гүүрэлсэн шүд гэж нэрлэсэн байдаг. Зарим тохиолдолд нэг талдаа тулгууртай зүүгдмэл гүүрэлсэн шүд бас хийж болно.

Гүүрэлсэн шүдэлбэрийн сайн тал:

  • 4 хүртэлх шүдийг гүүрэлсэн шүдэлбэрээр орлуулж зажлах үйлийг сэргээж болно.
  • Ярихад саадгүй
  • Дасах хугацаа хурдан
  • Санхүүгийн хувьд харьцангуй хямд
  • Манай эмнэлгийн хувьд: хийх хугацаа хурдан – 1-2 хоног

Гүүрэлсэн шүдэлбэрийн дутагдалтай тал:

  • Өөрийн шүдийг зордог, энэ нь тухайн тулгуур шүдний мэдрэл үрэвсэх эрсдэл үүсгэж болно.
  • Байхгүй шүд буйланд шүргэлцэж суудаг тул орлуулсан шүдний доод яс цаашид ч хатингаршин жижгэрдэг.
  • 1-ээс дээш шүд орлуулж гүүрэлж хийхэд тулгуур шүд ачааллаа даахгүй, яваандаа ихэдсэн ачааллын улмаас хөдөлгөөнд орох.
  • Орлуулсан шүдний доогуурх хоолны үлдэгдлийг гаргахад хэцүү.

Дээрх дутагдалтай талуудыг ойлгон хүмүүс сүүлийн үед гүүрэлсэн шүдэлбэрээс аль болох татгалзан, имплант суулгац хийлгэдэг болсон.

Гүүрэлсэн шүдэлбэрийн оронд эрүүл мэнд ба тухай хэсгийн анатомийн бүтцийн хувьд боломжтой бол имплант  хийлгэж болно мөн авагддаг хиймэл шүд хийж болно.

Гүүрэлсэн шүдэлбэр  уламжлалт аргаар хийхэд бүрээсний адил олон шат дамжлага, ба олон ирэлт шаарддаг.

Үүнд:

  • Тулгуур шүднүүдийг зорно
  • Тухайн шүд эрүүний хэвийг авна
  • Хорших эрүүний хэвийг авна
  • Авсан хэвүүдээрээ гипсэн загвар цутгана.
  • Загвараа засч бэлдэнэ, тухайн тулгуур шүдний бүрээс суух шүдээ салгаж хөрөөднө.
  • Гүүрэлсэн шүдээ лавайгаар хэлбэржүүлнэ
  • лавайгаа шатааж цутгана
  • өвчтнийг дуудаж хэмжилт хийнэ.
  • шаазангаа шатаана гээд энэ олон үе шат дор хаяж таны 2-3 ирэлт ба дор хаяж 7-14 хоног шаарддаг.

Манай эмнэлэгт CAD CAM аргаар шүдний бүрээс хийхэд.

Эхний ирэлтээр:

  • гүүрэлсэн шүдний тулгуур шүдийг бүрээсэнд зориулж зорно
  • Таны шүд эрүүний байдлыг сканердана.
  • Таны хазалт мөн сканердагдаж, программ хазалтыг автоматаар танина.

Бид таны дижитал загвар дээр:

  • exocad программ дээр шүд хийнэ (20 минут) .
  • CAM машинаараа дижитал шүдээ роботоор зоруулна (30 минут)
  • Робот САМ машины зорсон шүдийг тусгай зуухад 2-хон цаг шатаана.

Ингээд манай эмнэлгийн гүүрэлсэн шүдэлбэр  3-5 цагт бэлэн болох ба, өглөө ирсэн бол орой нь, орой ирсэн бол маргааш өглөө нь бүрээс бэлэн болно.

Шүдний эгнээний согогоос шалтгаалан зарим тохиолдолд нэг талын 1-2 шүдийг зорон тулгуурлаж нэг талын тулгууртай гүүрэлсэн шүд хийж болно.

Манай эмнэлэгт бүх төрлийн авагддаггүй шүдийг зөвхөн сүүлийн үеийн шилдэг материал болох цирконоор хийж байгаа. Циркон гэдэг нь цирконы хэт исэл ба бат бөх чанарын хувьд одоог хүртэл хэрэглэж байсан шаазан, металлаас илүү их ачаалал даан, хагарч цуурна гэсэн ойлголт байхгүй ба гоо сайхны хувьд ч гэрэл ойлтыг илүү өөрийн шүдтэй ижил тусгадаг тул өөрийн шүднээс огт ялгарахгүй давуу талтай.

Зүүгдмэл гүүрэлсэн шүд.

Энэ зурган дээр нэг зүүгдмэл хиймэл шүдээр нэг талын тулгуурын 2 шүдийг зорон нэг шүдийг зүүгдмэл маягаар орлуулж хийсэн байдал харагдаж байна.

Орлуулан хийх шүдний зай жижиг тохиолдолд нэг талын нэг л тулгуур шүдийг зорон хийх боломж бас байдаг.

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Тухайн имплант нь…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой байдаг гэж ойлгож болно. Гажиг…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…