НҮҮРЭВЧ ШҮД

Rate this post

Нүүрэвч буюу veneer  гэж үүдэн шүдний зөвхөн нүүрэн тал буюу гадна тулд маш нимгэн шаазан бүрхүүлийг тусгай цавуугаар наасныг хэлнэ. Үүдэн шүднийхээ өнгийг засах эсвэл байрлал хэлбэрийн бага зэргийн гажгийг засах хүсэлтэй хүмүүс нүүрэвч хийлгэдэг.

Нүүрэвч шүд

Нүүрэвч хийлгэх заалт ба эсрэг заалт

Хийлгэх заалтууд:

  • Өнгө нь хувирсан шүд
  • Шүдний өөрийн паалангийн гажиг
  • Бага зэргийн байршлын гажиг,
  • Шүд хоорондын зай, завсар.
  • Шүдний гадаргуйн бүтцийн өөрчлөлт.

Нүүрвч хийхэд эсрэг заалтууд:

  • Шүд хавирах
  • хумсаа мэрэх
  • шүд гэмтэх магадлалтай спортоор хичээллэдэг хүмүүс, жишээ нь бокс.

Нүүрэвчийн төрлүүд

Нүүрэвчийг хийх арга, хийгдэж буй материалаас нь хамаарч үндсэнд нь 2 хувааж болно.

Манай эмнэлэгт дараах нүүрэвчүүдийг хийж байна.

Шаазан/Циркон нүүрэвч

  1. Шаазан/Циркон  нүүрэвч

Энэ нь нүүрэвч нь дан шаазангаас тогтдог ба 1 мм орчим зузаан байсан.

Манай эмнэлэгт цирконон нүүрэвчийг төрөл бүрийн өнгөний сонголттойгоор CAD CAM аргаар хийж байна. Үүний тулд, Таны шүдний нүүрэн талаас багахан зорж сканераар дижитал хэв авна.

Дижитал загвар дээрээ  Exocad программ дээр нүүрэвчээ хийн, CAM машин дээр таны хүссэн өнгийн цирконоор зорж бэлэн болно. Бэлэн болсон нүүрэвчийг тааруулан, өнгө хэлбэр таалагдсан тохиолдолд нүүрэвчийн тусгай цавуугаар наан тогтооно.

Өнөөдөр та шүдээ зоруулан дижитал хэвээ өгөхөд маргааш нь таны нүүрэвч бэлэн болно.

CAD CAM аргаар хийсэн нүүрэвчийн давуу тал:

  • хагарч цуурахгүй.
  • Унахгүй (6 жилд нүүрэвчийн 2% л унаж ирэн дахин наалгасан статистик тооцоо байдаг)
  • өнгө хувирахгүй
  • анх сонгосон өнгө 100 % гардаг, танд угаалтуурын цагаан мэт өнгөнөөс авахуулаад шүдний байгалийн цагаан хүртэл өнгө сонгох боломж байгаа.

Муу тал:

  • тааруулахад цаг их шаардана.
  • үнэ ихтэй

Шууд нүүрэвч (Veneers-to-Go)

  1. Шууд нүүрэвч (Veneers-to-Go):

Хүмүүс паалан ч гэж нэрлэдэг энэхүү нүүрэвч  нь шүдийг бага зэрэг үрэн, шаазан буюу хуванцар ломбоны материалаар хийдэг. Шүднээс бага зэрэг зорох буюу огт зорохгүй хийж болдогоороо давуу талтай. Шүднээс зорох эсэх нь нүүрэвчээр засуулах байршилын гажигийн төрлөөс хамаарна.

Сайн тал:

  • хурдан
  • хямд
  • үзэмж сайтай.

Муу тал:

  • Өнгө хувирч болно
  • Эмтрэх, хагарах магадлалтай
  • Шүд мэдрэг болж болно

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…