Осстем нь дэлхийн имплант үйлдвэрлэгч компаниуд дотор тэргүүлэгчдийн нэг ба орчин үеийн имплантын шинжлэх ухаанд олон улсын стандарыг нэвтрүүлэн ажиллаж байгаа.
Осстем компанийн шүдний имплантууд нь дэлхий дээр хамгийн их зарагддаг хамгийн их суулгуулдаг имплантын тоонд орсон байна.
Шинэлэг үйлдвэрлэлийн технологииг ашиглан, маш няхуур чанарын хяналтан доор Осстем компани нь дэлхийн 60 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. АНУ, Япон, Хятад, Тайван, Герман, Канд, Австрали, Энэтхэг Орос зэрэг орнуудад өөрийн охин компаниа нээсэн ба манай улсад ч Осстем ХХК-ын төлөөлөгчийн газар болох Осстем Монголиа ХХК үйл ажиллагаагаа явуулаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ.
Дан ганц шүдний имплантаас гадна Осстем ХХК нь шүдний иж бүрэн үзлэгийн сандал, компютер томографыг мөн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг ба, боломжийн үнэ нөхцөлөөр манай улсын зах зээлийг ч багагүй хэмжээнд хангасан байдаг.
Манай улсад Осстем компанийн Европд мөн нийлүүлдэг, TS загварын имплантыг хэрэглэдэг ба, нарийн доод эрүүнд зориулсан нарийн хэмжээст MS имплант, гайморын намссан хөндийг өргөх CAS ба LAS китүүд нь үйлчлүүлэгчид эрсдэл бага, хэрэглэхэд хялбар, өртөг бага байх боломжийг бүрдүүлдэг юм. Имплантын компанийн чанарыг мөн дижитал эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаагаар нь инновац ба технологийн хөгжлийг тодорхойлж болох ба Осстемын имплантууд нь дижитал шатны шилдэг хөтөч бэлдэх иж бүрдэлийг нийлүүлсэн юм. Манай эмнэлэг Осстем имплантыг уламжлалт аргаар ба хөтөч ашиглан суулгаж байна.
Нарийссан эрүүнд зориулсан Осстем MS имплант
MS имплантыг суулгасан байдал.