Латинаар Orthopantomogramm буюу OPG гэдэг нь дээд ба доод эрүүний 2 хэмжээст тойм зураг юм. Шүдний дүрс оношлогоонд стандарт хэрэглээ ба оношлогоо, эмчилгээний хяналтын зорилгоор авдаг ба энэ зурган дээр дээд доод эрүү, эрүүний бүх шүднүүд, эрүүний үе ба дээд эрүүний синусын хөндий (гайморын хөндий) харагдана. Улмаар хүзүүний нугаламны хажуу хэсэг цуг дүрслэгддэг болохоор гүрээний судасны шохойжилтыг мөн оношилж болдог байна.
Зураг авахад дижитал сенсөр нь (хуучнаар зургийн хальс) ба цацрагийн эс үүсвэр нь өвчтний зүүн ардаас урдуур нь тойрч хагас дугуй хэлбэрийн зам үүсгэн зураг авдаг.
Ихэнхдээ дэлгэмэл зургаар тойм оношилгоо хийдэг, жишээ нь саатсан шүд байгаа эсэх, шүдний эх үүсвэр эрүүнд үүрлэсэн эсэх. Цаашлаад, эрүүний ясны бүтцийн өөрчлөлт ба доод эрүүний гол мэдрэлийн байршилыг тодорхойлохоос гадна өөр бусад зүйлийг давхар оношилж болно. Зургийн гол хэсэг буюу үүдэн шүдний хэсэг нь нугалам нуруутай давхцан тод бус гардаг ба мөн шүдний сурвалжийн оройнууд тагнайн ястай давхцдаг тул үүдэн шүдний нарийн оношилгоонд ач холбогдолгүй.
Цацрагийн ачаалал нөлөөллийн хувьд, хүн оршин буй байгаль орчин ба хотжилт суурьшилтай холбоотой жил бүр 4 mSv цацрагийн ачаалал авдаг байна, Гэтэл шүдний эмнэлгийн цацрагийн ачаалал нь 0,01 mSv-ээр тодорхойлогдож нийт анагаах ухаанд оношилгоо эмчилгээнд хэрэглэж буй цацрагийн үүсгэврийн 1% орчмыг эзэлдэг байна. Гэсэн хэдий ч рентген туяаны цацраг нь хүний биед хуримтлагддагийг бодолцон замбараагүй рентген зураг авахуулах нь дээрх тоог үр ашиггүй нэмэгдүүлдэг. Монгол улсын цацрагийн аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм ба цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу, өвчтөн үйлчлүүлэгчийг үр ашиггүй цацрагт өртүүлэх нь хориотой ба, таны авсан рентген зургийг танд хуулж өгч явуулах үүрэгтэй. Манай иргэд энэ хууль заалтын мэдлэг дутуугаас, эмнэлэгээс эмнэлгийн хооронд яг ижил зургийг хэдхэн хоногийн дотор 2-оос илүү удаа авахуулах үзэгдэл түгээмэл ба энэ нь үнэ төлбөрийн хувьд их биш ч гэлээ, таны цацрагийн ачаалалд дэмий нэмэгдэл болдогийг анхаарууштай.
Манай эмнэлэгт Финлянд улсад үйлдвэрлэгдсэн Planmeca SCARA гэсэн дижитал аппарат ба БНСУ-ын Осстем брэндийн Т1 дижитал 3D компютер томографийн 2 аппаратаар дэлгэмэл зураг авдаг.
Planmeca Scara
Osstem T1
100 % дижитал, энэ нь туяаны нөлөө ердийн аппаратаас дор хаяж 2 дахин бага гэсэн үг. SCARA гэдэг нь Selectively Compliant Articulated Roboter Arm гэдгийн товчлол. Энэ нь робот гарын тусламжтайгаар эрүү, эрүүний үе ба гавлын зургийг авна гэсэн үг. Бусад рентген аппаратад байдаггүй 3 үетэй робот гар, энэ нь өвчтнийг зураг авахар байрлуулах үед буруу байрлуулж, зураг авах өнцгийг буруу сонгосноос гарах зургийн алдаа үүсдэггүйгээрээ ач холбогдолтой. Өвчтнийг байрлууулахад бусад рентген аппаратны адил толь хэрэггүй бөгөөд 3 лазерын туяаны тусламжтайгаар зураг авах үе ба чиглэлийг маш нарийн тодорхойлох боломжтой. Бусад рентген аппаратын зураг шиг шүднүүдийн хорших гадаргуу давхарлагдаж гардаггүй тул оношлогоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрүүний үений зургийг хажуугаас нь ба урдаас нь 2 чиглэлээс нь авдаг. Эрүүний үений эмгэгийн оношлогоог ахисан түвшинд хийхэд ихээхэн том үүрэг гүйцэтгэнэ. Гайморын хөндийн зураг кефалометрийн хэмжээнд авдаг. Бүх төрлийн зураг авалт дээр тусгай хүүхдийн программ байдаг ба энэ нь хүүхдийн биед хүрэх туяаны нөлөөг багасгасан байдлаар зураг авдаг.