Манай эмнэлэгт ХБНГУ-д амны хөндийн мэс заслын чиглэлээр суралцан төгссөн эмч Б. Оюунтуяа нь амны хөндийн бүх төрлийн мэс заслыг хийж байна.
Манай эмнэлэг доорх мэс заслын үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Яс хэлбэржүүлэх:Энэ мэс ажилбар нь дотроо мөн олон төрөл болж хуваагдана.
- Илүү ургасан ясны ургацгыг мэс заслын аргаар авах: энэ нь голчлон доод эрүүний дотор талд зарим хүний эрүүний яс товойж ургасан байхыг хэлнэ. Энгийн ургацаг тул оролдох ямар ч шаардлагагүй байдаг ч, тухайн хүн шүдгүйдэл болоод авагддаг хиймэл шүд зүүхэд нухаж шархалдаг тул авагддаг хиймэл шүд зүүх хүнд заавал мэс заслын аргаар хусч тэгшилдэг. Хэсгийн мэдээ алдуулалтаар хийдэг, хялбархан хагалгааны тоонд орно.
- Тулгуур эдийн үрэвслийн улмаас шүдний эргэн тойрон дахь яс хэлбэрээ алдан, тэгш бус болох, улмаар үрэвслийн улмаас үүссэн эмгэг карман нь арилахгүй байх үүднээс тулгуур эдэд нэрвэгдсэн шүдний эргэн тойрны ясыг мэс заслын аргаар тэгшилж хэлбэржүүлдэг, Ингэснээр тулгуур эдийн үрэвсэл эдгэрэхэд дөхөм болдог ба цаашид дахин архагшихаас сэргийлж чадна.
- Тулгуур эдийн үрэвслийн улмаас шүдний эргэн тойрон дах уусч үгүй болсон ясыг хиймэл ясаар сэргээх. Ингэснээр, шүдний хөдөлгөөн зогсох эсвэл багасах, улмаар тулгуур эдийн үрэвсэл архагшуулах эмгэг кармааныг багасгана.
- Буйл хэлбэржүүлэх: таны шүд хэт жижигхэн бол мэс заслын аргаар буйлнаас аван буйл хэлбэржүүлэн шүдийг урт болгоно. Жишээ нь: гоо зүйн хувьд хүн инээмсэглэхэд,хүний дээд эрүүний буйл харагдахгүй байвал илүү үзэмжтэй ба, хэрэв харагдаж байвал түүнийг gummy smile гэдэг ба ийм тохиолдолд буйлыг тайран, шүдийг нь урт болгон илүү гоо зүйтэй болгодог.
- Уруулын хөвч таслах:Уруулын хөвчийн тухай эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг, зарим нэг нь уруулын үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой мэтээр тайлбарладаг, зарим нь бол үйл ажиллагаа тодорхой бус, ямар нэгэн байдлаар уруулын хөвчөө таслуулсан хүмүүс таслуулаагүй хүмүүсээс уруул, ярианы хөгжил огт ялгаагүй байдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Зарим тохиолдолд дээд уруулын хөвч нь их зузаан, шүднүүдийн хооронд доор байрлахаараа үүдэн 2 шүд нийлж ургахад саад болон төвийн хоёр үүдэн шүд хоорондоо завсартай ургадаг байна. Зарим тохиолдолд гажиг заслын эмчилгээ шаардлагагүйгээр уруулын хөвчөө таслуулахад 2 шүд хоорондоо нийлж ургах боломжтой. Уруулын хөвчийг таслах хамгийн тохиромжтой цаг үе нь 9 нас орчимоор баримжаалж тооцно
Зузаан даргар уруулын хөвч .
- Шүдний сурвалжийн орой тайрах:Зарим тохиолдолд шүдний зөөлцийн үрэвсэл огт эмчлүүлээгүйгээс, эсвэл буруу/дутуу эмчилсэнээс үүдэлтэй шүдний сурвалжийн орой үрэвсдэг. Энэ үрэвслийг шүдний ёзоорын анатомийн бүтэц, шүдний сурвалжид суулгасан штифтэн суулгац зэргээс болоод шүдний цөгц талаас эмчлэх боломжгүй бол мэс заслын аргаар ёзоорын үзүүрийг тайран, шүдний сувгийг ардаас нь ломбодон, эргэн тойрон үүссэн үрэвслийн мөхлөнгөр эдийг цэвэрлэн эмчлэх арга юм.
Сурвалжийн оройг тайрах арга
Дээрх мэс заслуудаас гадна, манай эмнэлэгт бүх төрлийн шүд авах үйлчилгээ хийгдэнэ, жишээ нь гаж ургасан шүдийг авах, саатсан шүд авах, шүдний битүүрсэн ёзоорыг мэс заслын аргаар авах гэх мэт.