Шүдгүйдлийг сэргээх хамгийн шилдэг аргa юм. Имплант гэж implantare – суулгах гэсэн латин үгнээс гаралтай. Дэлхий даяар шүдний 80 гаран имплант үйлдвэрлэгчийн 200-300 янзын имплантын систем байдаг байна.
Шүдний имплант суулгахад эрүүний ясанд титанаар хийгдсэн хиймэл ёзоор мэс заслын аргаар суулган, тухайн суулгасан хиймэл ёзоороо ястайгаа бороолон эдгэсний дараа тус суулгац дээрээ бүрээс, эсвэл имплант тулгууртай гүүрэлсэн шүд хийж шүдгүйдлийг сэргээдэг.
Ямар ч үйлдвэрлэгчийн ямар ч системийн имплант байсан имплант бүхэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг
Имплантын бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж харуулсан байдал
Эхлээд имплантыг суулгана, имплантаа суулгасны дараа имплантаа өөр нэг таглагч эргээр таглаад буйлыг оён хаалттай бороолуулна, эсвэл имплантаа эргээр таглалгүй буйл хэлбэржүүлэгчээ шууд суулган, ил бороолуулна. Эхний арга нь имплантаа ил гаргах хоёрдогч жижиг мэс ажилбар шаарддаг ч гадны нөлөөгүй бороолох боломж олгодог. 2 дох арга нь дахин буйл зүсэх шаардлагагүй ч имплант бороолох явцад ачаалалд өртөж бороололт удаашрах давхар нөлөөтэй байдаг. Аль аргаар эдгээж бороолуулах нь тухайн хүний ясны чанар ба хагалгааны үед имплантын суусан анхдагч бат бөх чанараас (primary stability) хамаарна.
Уламжлалт аргаар имплант суулгахад буйлыг зүсэн ясаа өрөмдөн имплантаа суулгаад имплантаа ястайгаа бороолохыг 3-6 сар хүлээдэг, энэ хугацаа өнгөрсөний дараа л хэвээ аван бүрээс хийн шүдтэй болох боломжтой.
Имплант суулгахад харьцангүй та туйлын эсрэг заалтууд гэж байна. Харьцангуй эсрэг заалт нь түр зуурынх туйлын эсрэг заалт нь байнгын гэсэн үг.
Харьцангүүй эсрэг заалтанд дараахь зүйлс орно:
- Амны хөндийд эмчлэгдээгүй өвчтэй шүд байх
- Шүдний тулгуур эдийн хяналтгүй үрэвслүүд байх
- Тухайн үедээ цус шингэлэх болон дархлал дарангуйлах эм ууж байх.
- Жирэмслэлт
Туйлын эсрэг заалтууд:
- Элэгний цирроз
- Яс ба холбогч эдийн ямар нэгэн системийн өвчнүүд
- Хар тамхины хамаарал
- Сэтгэцийн өвчин
Чихрийн шижин бол харьцангуй эсрэг заалтанд ордог. Ямар ч хяналтгүй чихрийн шижинтэй бол имплант суулгаж болохгүй, харин дотоод шүүрлийн эмчийн байнгын хяналтанд байдаг ба 3 сарын цусан дахь сахрын дундаж нь 48 ммол-оос бага байвал имплант суулгаж болно гэсэн үг.
Манай эмнэлэгт ясны бороололт хэмждэг Osstell ISQ багажтай ба тус багажаар танд суулгасан имплант бороолсон байвал заавал 6 сар хүртэл хүлээх шаардлагагүй, шууд хэвээ аван имплант дээр суурилсан бүрээс ба гүүрэлсэн шүдээ хийж болно.
Зураг дээр суулгасан имплантынхаа бороололтыг хэмжиж байна
Мөн манай эмнэлэгт имплант суулгавал танд хөтөч (энд дарж дэлгэрэнгүйг харна уу) бэлдэн таны буйлыг том зүсэлгүй имплантаа суулгах боломжтой юм. Ингэж хиих нь минимал инвазив аргад тооцогдох ба, бороололт хурдан, мэс заслын дараа өвдөлт хавдалт бага, өвчтөнд зовиургүй байдгаараа давуу талтай.
Манай эмнэлэгт дараах төрлийн имплантуудыг суулгаж байна.
- БНСУ-ын Осстем.
- ХБНГУ-ын Tiologic Twinfit
- АНУ-ын
Имплант бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус нэр дээр дарж үзнэ үү.
Манай эмнэлэгт имплант суулгуулахын тулд та имплантын цогц оношлогоонд орох шаардлагатай байдаг, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.