АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР
Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой байдаг гэж ойлгож болно. Гажиг засал, хиймэл шүд хийхэд заавал хэв авдаг. Хэв авахад хэвний халбага дээр хэв авах материалаа тавин (овоолон) таны аманд хийж 2-4 минут хүлээдэг. Хүмүүс нээх дуртай биш, ялангуяа Огих рефлекс ихтэй хүн ба бага насны хүүхдэд хэв авахад их хүндрэлтэй байдаг. Хэв авах явцад ба авсаны дараа хэвний материал буруу зуурагдах, эрт хатаж агших, дараа нь хэвээр цутгасан гипсэн моделл маань цутгах явцад технологийн алдаа гарсанаас хийсэн хиймэл шүд таарахгүй байх, зэрэг 2 үе шатны хаана алдаа гарсан нь мэдэгдэхгүй буруу болох тохиолдол цөөнгүй, тэгээд дахиад л хэв авна…. Сүүлийн үед дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүд дижитал хэв гэж нэрлээд байгаа амны хөндийн сканераар хэрэглэдэг болсоныг манай эмнэлэгт нэвтрүүлээд байна. Жижигхэн үзэг шиг сканерын хошуу таны аманд ороод таны шүд эрүүний байдлыг сканердаж шууд компютерт хадгална. Таны авсан дижитал хэвээр мөн шууд дижиталаар хиймэл шүд ба гажиг заслын зэмсэгээ хийнэ. Хүсвэл 3D принтерээр моделээ хэвлэж авч мөн болно. Сайн тал нь гажилт технологийн алдаа гарахгүй, хазалтыг програм нь автоматаар танидаг, таны ам руу хэвний материалтай халбага чихэхгүй, моделл цутгахад гипс хатах үе шат хүлээхгүй, бараг тэр өдөртөө хиймэл бүрээсээ хийлгэчихэж болохоор цаг хэмнэнэ. Зөвхөн авагддаггүй хиймэл шүд болох бүрээс, гүүрэлсэн хиймэл шүд ба имплант дээр суурилсан АВАГДДАГГҮЙ хиймэл шүд хийхэд амны сканераар дижитал хэв авна. Өндөр настангууд авагддаггүй хиймэл шүд хийлгэсэн тохиолдолд манайхаас тооцооны хуудас аван халамжаас 150000-250000 төгрөг хүртэл хөнгөлөлт авч болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ үйлчилгээнд 10-20 % хөнгөлөлт үзүүлж болно.