Гажиг заслын аппаратын эмчилгээг эхлэх цаг хугацааг заасан ерөнхий чиг байдаг боловч хүүхэд бүрийн гажгийн онцлог, биеийн ерөнхий хөгжлөөс хамааран энэ хугацаа хэлбэлзэж болно. Хамгийн шилдэг хугацааг хамгийн бага аппарат зүүх боломжит хугацаагаар тодорхойлж болно. Мөн хүүхдийн хамтран ажиллах чадвар, гадны зүйлс ид сонирхдог, чамирхаж онгирдог насан дээр нь аппарат зүүвэл хүүхэд их дуртай хамтран ажилладаг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Бие болон сэтгэхүйн өсөлт хөгжилтөөс нь хэтэрхий эрт зэмсэгээр эмчлэх гэж оролдох нь хүүхдийн тэвчээрийг дэмий барж, эмчилгээг үр дүнгүй дундаас нь хаяг нэг шалтгаан болдог тул гажиг заслын зэмсэг зүүж эхлэх цагийг зөв олох нь их чухал.
Гажиг заслын эмчилгээг эхлэхдээ дараах шалгуурыг тооцно:
- Хүүхдийн нас, баримжаагаар пасспортын нас гэж нэрлэдэг насаар нь баримжаална. Ихэнхдээ дунджаар 9-11 насанд ихэнх хүүхэд байнгын үүдэн шүд нь ургасан, 2р сүүн араа нь солигдох дөхсөн байгаа энэ үед гажиг заслын эмчилгээг эхлэх нь хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Гэхдээ зарим хүүхэд арай эрт шүд солигдож эхлэх, зарим нь наснаасаа оройтож солигдож эхэлдэг тул зөвхөн тухайн хүүхдэд тохирсон цаг хугацааг наснаас хамааралгүй тодорхойлдог.
- Ясны өсөлтийн нас: орсгой эсвэл шаамий зуулт, гүн ба онгорхой зуултууд зарим тохиолдолд гавлын ясны буруу хөгжилтэй холбоотой байдаг тул, ясны өсөлт зогсохоос өмнө гавлын ясанд зэмсгээр нөлөөлөн өсөлтийг нь нэг бол дэмжих нэг бол сааруулах арга хэмжээ авна. Энэ үе нь ихэвчлэн бэлгийн бойжилтын өмнөхөн тохиодог. Зарим эргэлзээтэй тохиолдолд гарын сарвууны рентген зургийг аван, ясжилтын цэг ба түүний идэвхжлийг тодорхойлж болох ч сүүлийн үед цацрагийн ачааллаад болон энэ аргаас хөгжилтэй орнуудад татгалзаж байгаа.
Гажгийн хэлбэр ба хэмжээ: хүнд хэлбэрийн шаамий ба орсгой зуулт, заалхай ба нээлттэй зуулт зэрэг нь ихэнхдээ ясны гаралтай байдаг ба ийм гажгийг бага насанд нь ясны өсөлт хөгжилт дуусахаас өмнө эхлэх нь илүү үр дүнтэй мөн зардал багатай болдог байна.
Их Британид хүүхэд бүрийг 3 настай ба дараагаар нь 7 настай байхад нь гажиг заслын эмч нар үзлэгт оруулан, шаардлагатай тохиолдолд гажиг заслын зэмсгийн ба зэмсгийн бус эмчилгээг хийдэг байна.
Эрт шүдний болон гажиг заслын эмчид үзүүлэн зарим тохиолдолд аппаратын бус аргаар гажиг үүсэхээс сэргийлж болдог буюу гажгийг эрт шатан дээр нь эмчилж болдог. Жишээ нь: буруу зуршлууд болох, хуруугаа хөхөх, уруулаа хөхөх, буруу амьсгалах, буруу залгих зэрэг үйлийн буруу ажиллагаанаас гажиг үүсэхээс сэргийлэх арга. Сүүн шүдийг эрт авахуулах нь, байнгын шүд тэр авахуулсан зайруу нь налж түрж ургахаас сэргийлж сүүн шүдний цоорол ба цоорлын хүндрэлийг эрт дээр нь илрүүлж эмчлэн, болж өгвөл сүүн шүдийг авалгүй хадгалах, зайлшгүй авсан тохиолдолд зай хадгалагч зүүх. Үүдэн шүдний дундуур гүн байрласан, уруулын хөвчийг эрт таслуулах, нь шүдний зай үүсэхээс сэргийлэх ба ясжихаас нь өмнө үүссэн зай байхгүй болоход ач холбогдолтой.
Бага ба дунд насны сүүн шүд нь солигдож дуусаагүй, ясны өсөлт нь ид явагдаж байгаа хүүхдэд авагддаг гажиг заслын зэмсгийг зүүдэг. Өсөлт нь зогссон ба насанд хүрэгчдэд авагддаггүй зэмсэг болох брекет зүүдэг, учир нь авагддаг зэмсгээр шүд ясны гажиг засагдах нас нь өнгөрсөн тул.
Авагддаг гажиг заслын зэмсэг нь дотроо үйлчилгээ ба зориулалт нь янз бүр байдаг боловч дараах нийтлэг шинж чанарыг агуулсан байдаг:
- Бүгд хатуу хуванцар их биеэс бүрдэнэ.
- Тухайн хүүхдийн шүдэнд тааруулж хүчийг нь тохируулсан дэгээний элементээр зэмсгийн хүч шүд ба эрүүний ясанд үйлчилж байдаг.
Зориулалтаар нь:
- Үйлийн зэмсэг.
- Гажиг засаг зэмсэг гэж үндсэнд нь 2 хуваана.
Үйлийн зэмсэг гэдэг нь булчингийн ажлыг аппаратаар шүд ба эрүүний ясанд чиглүүлэн дамжуулж гажгийг засах бага насны хүүхдэд хэрэглэдэг
Үйлийн зэмсэг. Энэ зэмсгийг аманд хийхээр энэ зэмсгийн дагуу эрүү булчингаа ажиллуулж зөв байрлалд ордог.
Гажиг засах авагддаг зэмсэгээр байгаа зайг хадгалах, мөн байхгүй зайг үүсгэх, дээд эрүүг тэлэн заалхай зуултыг засах, гүн зуултыг хэвийн болгох зорилгоор хийдэг. Авагддаг аппаратаар ганц нэг шүдийг нарийвчлан засах боломжгүй байдаг.
Гажиг заслын идэвхтэй зэмсэг. Зурган дээрх жишээ эрүүг тэлэн зарим нэг бүлэг шүдний гажгийг засах боломжтой
Гажиг заслын идэвхтэй зэмсэг. Зурган дээрх жишээ эрүүг тэлэн зарим нэг бүлэг шүдний гажгийг засах боломжтой.
Сайн тал: үнэ хямд, цэвэрлэхэд хялбар, хийхэд хялбар.
Муу тал: хамтын ажиллагаа шаардана, энгийн л гажиг засах боломжтой.