Шүдний имплант суулган шүдгүйдлийг сэргээн эмчлэх арга дэлхийд хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбарын нэг ба энэ ажилбар нь 90% иас дээш амжилтттай, урт настай арга гэдэг нь нэгэнт батлагдсан байдаг. Өдийг хүртэл дэлхий даяар зөвхөн титанан имплант суулгаж ирсэн ба, судалгаагаар дэлхийн хүн амын 4-6 % нь титаны хэт мэдрэгшилтэй гэж тогтоогдсон байдаг. Титаны хэт мэдрэгшилийг оношлох лабораторийн MELISA гэж арга байдаг. Титаны хэт мэдрэгшилтэй хүмүүст суулгасан имплант суулгасан газраа үрэвссэний улмаас ээнэгших эдгэхгүй байхаас гадна, хүний ерөнхий биеийн талаас шүд ба импланттай холбоогүй эмгэгүүдээр илэрч болдог байна. Жишээ нь нуруу өвдөж эхлэх, эсвэл чонон хөрвөс зэрэг системийн үрэвслийн байдлаар илэрдэг байна. Ийм хүмүүст заримд нь MELISA аргаар шинжилгээ хийж үзэхэд титаны хэт мэдрэгшил илрээгүй ч суулгасан титан имплантыг металлын ямар нэгэн хольцгүй циркон имплантаар солиход тухайн хүний биеийн байдал эрс дээрдэх, илрээд байсан ерөнхий биеийн зовиур намжих, арилах зэрэг байдал илэрсэн байна.
Анх үүссэн цагтаа металлын ямар ч хольцгүй шаазан имплант нь их хэврэг, ачаалал даалгүй хугардаг байсан тул шүдний практикт хэрэглэхээ зогсоосон. Тухайн жилүүдэд шүдний даралтын хүчийг тэнцэн даах чадвартай металгүй бодис гаргаж авах техник технологийн хөгжил дулимаг байсантай холбогдуулан дан титан имплант л суулгаж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны хурдацтай хөгжил, судалгаа шинжилгээ эрчимтэй явагдсаны хүчинд хүний зажлалтын даралт даахуйц чанарын циркон имплантыг практикт хэрэглэдэг болсон байна.
Циркон имплантын давуу талууд:
- Бага аллерген чанартай: хагалгааны дараа харшил өгөхгүй
- Зэвэрдэггүй: титан имплант нь чийгтэй нөхцөлд зэвэрдэгээс гадна, шүдний зарим оо сойз энэ зэврэх процессыг улам нэмэгдүүлдэг байна.
- Маш бат бөх, энэ чанараараа титан имплантаас дутахгүй үзүүлэлттэй болсон
- Эрүүний ястай интеграц болдог: циркон имплантыг яс ба буйлтай ээнэгшин эдгэх нь биологийн хувьд титанаас илүү байдаг байна.
- Өнгөр тогтохгүй: циркон нь өөрөө гөлгөр тул амны хөндийн өнгөр огт тогтдоггүй, энэ нь имплант орчмын эд үрэвсдэггүй гэсэн үг.
- Аманд төмөр амтагдахгүй
- Ястай хурдан бороолон эдгэдэг; циркон нь метал биш тул дулаан дамжуулдаггүй, энэ шинж чанар нь эдгэрэлтэд таатай нөлөөлдөг байна.
- Гоо сайхны хувьд сайн: циркон имплант нь цагаан буюу тунгалагдуу цагаан өнгөтэй тул таны яс ба буйл байгалиасаа нимгэн бол металл гэрэлтэж харагдахгүй гоо зүйн сайн талтай.
Циркон имплантын сул тал:
- Үнэ өртөг өндөр.
- Суулгадаг шүдний эмч цөөн, их түгээмэл биш. Жишээ нь АНУ-д 2019 оноос л эхлэн циркон имплантыг суулгаж эхэлснэн байна.
Манай эмнэлэг Швеицарт төв оффис нь байрладаг ч Германд үйлдвэрлэгддэг PATENT нэртэй циркон имплантыг үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний дагуу импортлон оруулж ирэн 2022 оны 02 сараас эхлэн суулгаж эхлэх гэж байна.