- Брекет
Энэ зэмсгээр зөвхөн түүшин ба шүдний гажиг засдаг ба ихэвчлэн 6-18 сар зүүдэг. Үүний тулд таны шүдэнд брекетүүдыг тусгай цавуугаар наан, араа шүдэнд туб шууд наах буюу бөгжтэй туб наадаг. Зарим тохиолдолд араа хооронд бөгж орох зайгүй байдаг ба ийм үед зай гаргагч резин хийн дараа нь араагаа бөгжилдөг.
Брекетэд никел утас (нум) шургуулан, нум нь хэлбэртэй орохын тулд брекетнээс татан/брекетээ түлхэн зэмсэг үйлчилгэд механизмтай. Сар бүр чангалгаа гэж нэрлэдэг нум сольдог ба нум улам бүдүүрэн улмаар тэгш өнцөгт хэлбэртэй болж шүдийг бүх л чиглэлд хөдөлгөх чадвартай болдог байна. Нарийн нум хийсэн байгаа нь бага хүч хэрэглэж байна гэсэн үг, бүдүүн ба тэгш өнцөгт нум нь их хүч үйлчилж байна гэж ойлгож болно.
Нум нь шүдийг хөдөлгөхийн тулд хөшүүргийн хууль үйлчилдэг ба зарим тохиолдолд араа шүдгүй хүн ба шүдний ёзоорууд богино зэрэг тохиолдолд нэмэлтээр жижиг эрэг эрүүний ясанд суулган өгч үйлчлэх хүчийг нэмэгдүүлж болдог ба эмчилгээний хугацаа ч мөн багасна.
Брекетын сайн тал: бүх л төрлийн шүдний хөдөлгөөнийг хийн, ихэнхдээ ямар ч гажгийг засах боломжтой байдаг.
Муу тал нь:
- Амны хөндийн эрүүл ахуй сахихад хүндрэлтэй,
- Юм ууж идэхэд хэцүү
- Брекетыг авсаны дараа шүдний паалан бага зэрэг гэмтсэн өнгө өөрчлөгдсөн байх.
- Сар тутам шүдний эмнэлэгтээ очин нумаа солиулах шаардлагатай.
Брекет зүүж байх үед бага хүчээр эхлэн дор хаяж нэг сарын давтамжтай солиулбал шүдэнд үзүүлэх хүч жигд ба дасан зохицсоны дараа үйлчлэх журмаар яс ба сурвалж шимэгдэхгүй байх сайн талтай. Манайхан яаран богино хугацаанд хүч ихтэй нум хийснээр дараа нь гарах уршиг ихтэй байдаг.
Брекет нь дотроо мөн хуваагдана:
- Металл брекет
Энэ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй хэлбэр. Брекетүүддаа нумаа резинээр тогтоодог ба зарим охид янз бүрийн өнгийн резинээр гангарч болдог. Нум нь мөн зэвэрдэггүй никел ган байдаг.
1.2 Шаазан
Энэ нь шүдний өнгөтэй тул ялгарч харагдах нь бага тул насанд хүрэгчид ихээр хийлгэдэг. Цагаан шаазан брекетэд мөн цагаан өнгийн нум хийж болдог. Үүдэн шүдэндээ шаазан, араа шүдэндээ металл брекет хийлгэсэн хүмүүс ч байдаг.
1.3 Өөрөө түгжигддэг.
Энэ төрлийн брекет нь нум тогтоохын тулд өөрөө түгжээтэй ба резин хийдэггүй тул холголт үрэлт бага байж өвдөлт бага мэдэрдэг ба үр дүн харьцангуй хурдан гардаг давуу талтай.
- Aligner буюу үл харагдах тэгшлэгч
Дижитал эрин үетэй холбоотой шүдний гажиг засдаг үл харагдагч аппарат мөн дэлгэрч байгаа. Энэ аппаратыг урьд нь зөвхөн энгийн гажиг засахад зориулдаг байсан ба шүдний их хэмжээний гажигийг засах боломжгүй байсан бол одоо материалын сайжруулалт, дижитал төлөвлөлтийн дагуу ямар ч шүдний гажиг засах бөгөөд, хэдэн сард хэдэн aligner сольж зүүх мөн хэдий хэр хугацаанд засрах, засарсны дараа байдал ямар харагдах зэргийг тооцож болдогоороо эмчилгээний үр дүнг урьдчилан харах давуу талтай. Мөн сар болгон эмнэлэг явах шаардлагагүй, эмч таны ойрын 3-4 сард солих aligner-ыг өгөөд явуулдаг. Та өөрөө хугацаа нь болохоор солиод зүүдэг.
Муу тал:
- Үнэ өртөг өндөр. Гэхдээ энэ харьцангуй ойлголт,манай эмнэлэгт гажгийн хэлбэр ба хүндээс хамааран үнэ хэлбэлзэлтэй байдаг.
- Өвчтний хамтын ажиллагаанаас хамааралтай.
Сайн тал:
- Авч болдог тул дуртай хоолоо идэх боломжтой.
- Авч болдог тул шүдээ сайн угаах, амны хөндийн эрүүл ахиуг сахихад саад учрах зүйлгүй
- Шүдэнд наадаггүй тул шүдний паалан гэмтэх асуудал гардаггүй.
- Эмчилгээний үр дүнг урьдчилан тодорхойлж харах боломжтой.
- Сар бүр эмч рүү явч нумаа солиулах шаардлагагүй.