Холливууд смайл гэхээр хүмүүс шүдээ пааландуулаад ч юмуу, нүүрэвч хийлгээд ч юмуу, тусгай маягаар үүсдэг зүйл гэж ойлгох нь түгээмэл.
Гэтэл шүдгүй хүнийг ч холливууд смайлтай болгож болно шүү дээ.
Холливууд смайл гэдэг нь тэгш сайхан эрүүл цагаан шүдээрээ инээмсэглэхийг л хэлээд байгаа.
Үүдэн 1-2 шүд нь байхгүй ч гүүрэлсэн шүд эсвэл имплант хийгээд холливууд смайлтай болгож болно.
Хажуугийн үүдэн шүдийг хийхийн тулд гүүрэлсэн шүд хийн, арын шүднүүдэд бүрээс хийн холливууд смайл болгосон байна.
Далий муруй шүдтэй байхад аппарат зүүлгээд, шүдийг нь тэгшлээд холливуд смайлтай болгож болно.
Угаасаа тэгш шүдтэй ч өнгөө алдсан бол шүдний цайруулалт хийгээд холливууд смайлтай болгож болно.
Өөрин тэгш эрүүл өнгө алдсан шүдэнд цайруулалт хийн холливууд смайл. Огт шүдгүй хүнд дээд эрүүнд нь 8, доод эрүүнд нь 6 имплант суулган дамнасан гүүрэлсэн шүдэлбэр хийгээд холливууд смайлтай болгож болно, гэх мэтчилэн дур булаам эрүүл сайхан инээмсэглэлийг үүсгэх олон арга зам байдаг байна.
Огт шүдгүй хүнд имплант хийн авагддаггүй гүүрэлсэн шүд дээр нь хийн холливууд смайл болгосон байна.
Тэгэхээр эрүүл сайхан тэгш цагаан шүд болгоныг холливууд смайл гэж ойлгоорой.
Холливууд смайл үүсгэхэд хийх процедуруудыг доороос тус тус дээр нь дарж орон ойлголт аваарай.
- Шүд цайруулах
- Шүдний паалан
- Гажиг засал
- Бүрээс
- Гүүрэлсэн шүд
- Имплант