Шүдний имплант суулгахад, буйлыг зүсэн ясыг ил гарган имплантаа суулгана. Имплантын тэгш хэм, налах өнцөг зэргийг нүдэн баримжаагаар багцаалж суулгадаг. Имплантаа суулгаад оёдол тавина. Оёдлоо 7-10 хоноод авахуулна гэсэн зарчмаар явдаг.
Үүний тулд эхлээд таны эрүүний компютер томограф- 3 D рентген зураг авна. Давхар таны эрүүний хэвийг авна, манай эмнэлэгт уламжлалт аргаас өөр дижитал хэв авч байгаа. Энэ 2 өгөгдлөө тусгай программд ачаалан, таны ирээдүйн имплантын байрлал, ямар өнцгөөр байрлуулбал ирээдүйн имплант дээр суух цөгц үйл ажиллагаа болон гоо зүйн хувьд илүү сайн байх уу зэргийг тооцоолохоос гадна анатомийн чухал бүтцүүд болох доод эрүүний гол мэдрэл, дээд эрүүний синусын ба хамрын хөндийг гэмтээхгүй байх ач холбогдолтой.
Зураг. Guide аар имплант суулгахад суулгах өнцгийг нарийн тодорхойлол боломжтой.
Ингэж имплант суулгахад буйлыг зүсэх шаардлагагүй байдаг ба оёдол тавих шаардлагагүй, дахин дахин эмнэлэг явах хэрэггүй гэх мэт цаг хэмнэхээс гадна, эдгэрэлт бага, мэс заслын дараах өвдөлт бага байдгаараа давуу талтай.
Манай эмнэлэгт суулгаж байгаа Солонгос, Герман, Америк имплантууд бүгд guide ын программд бүртгэгдсэн имплантууд юм.