Шүдний цоорол ихэнхдээ, ялангуяа бага насны хүүхддүүдэд шүдний зажлах гадаргуйн ховилоос эхлэж явагддаг. Энэ нь шүдээ огт угаахгүй, эсвэл буруу угааж байгаа гэдэг шалтгаанаас илүү, ховилын гүн рүү шүдний сойз орж бүрэн цэвэрлэх боломжгүй байгаатай холбоотой.
Араа шүдний зажлах гадаргуйн ийм ховилыг шүд цоорохоос өмнө тусгай сойзоор цэвэрлэн, битүүмжлэн тусгай урсдаг ломбоор битүүлэхийг цоорлоос хамгаалах ховилын ломбо гэж хэлнэ. Ингэж ховилыг хамгаалах ломбо тавихад, шүдийг огт өрөмдөхгүй, цэвэрлээд л тавьчихдаг тул хүүхдэд айх айдас төрүүлэхгүй. Урсдаг ховилын ломбо нь гэрлээр шарж хатуурдаг тул, шүдний эмчээс гараад шууд юм идэж ууж болно.
Хүний насан туршид байх 6-р шүд буюу 1-р их араа 6 настайд цухуйдаг ба цухуйнгуут нь энэ ховилын ломбыг хийлгэвэл, хүүхдийнхээ насан туршийн шүдийг хамгаалах том алхам хийлээ гэж бодох хэрэгтэй. Тухайн тавиулсан урсдаг ломбо маан аманд удахаараа мөн хэр зузаан нимгэн тавьснаасаа хамаараад шүлс ба амны хөндийн орчинд уусч алга болох талтай тул жил бүр эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгээр орохдоо сэргээлгээд байх хэрэгтэй.
Манай эмнэлэгт ховилын ломбо нь Герман улсын Воко брэндийн Fissurit FX хэмээх фторын агууламжтай цагаан ломбо байгаа. Мөн хүсвэл хүүхдийн хүсэл сонирхлыг төрүүлэхүйц, цэнхэр ягаан өнгийн урсдаг ломбонууд тавиулж болно.
Хүүхдийнхээ шүдийг анхнаас нь цоорохоос өмнө урьдчилан сэргийлж ховилын ломбо тавиулж жилд 1-3 удаа шүдний эмчид урьдчилан сэргийлэх үзлэгт ороод байх нь шүд том цоорч, улмаар суваг дахь мэдрэл үрэвсэн сувгийн эмчилгээ хийлгэнм бүр хүнд тохиолдолд насан туршийн байнгын шүдийг нь авах ч магадлалтай байдаг тул ийм урсдаг ломбо тавиулчихад эрсдэлээс 90% лав хамгаална гэдэгт итгэж болно.
Урсдаг ломбо нь манай эмнэлэгт үнэ мөнгөний хувьд ч хамгийн хямд шүдний ломбоноосоос даруй 2 дахин хямд байдаг тул эцэг эхчүүдийн санхүүд ч хэмнэлттэй юм.