Цав цагаан эрүүл сайхан шүд гэдэг хүний эрүүл байдал ба гоо сайхны шинж тэмдэг. Хүний шүдний өнгө байгалиасаа янз янз байдаг ба ихэвчлэн нас ахих тусам шүд өнгөө алдаж шарлаж эхэлдэг, Энэ нь хүн насан туршдаа хэрэглэж байдаг хоол хүнс, кофе, хар ногоон цай, вино, жүүс ундаа, ууж байгаа эм бэлдмэл зэргээс болдог.
Сүүлийн жилүүдэд хүчиллэг жимс болох гадил, хан боргоцой, хүрж, тоор зэргийг идэнгүүтээ шүдээ угааснаас болж шүдний паалан гэмтэн, шүдний өнгө алдагддаг нь тогтоогдсон, тиймээс ийм төрлийн жимснүүд идсэн бол идсэнийхээ дараа амаа усаар зайлан, хэдэн цагийн дараа шүдээ угаах хэрэгтэй.
Мөн шүдний сувгийн үрэвслээс, шүдний сувгаа зөв гүйцэд цэвэрлүүлээгүй бол тухайн шүдний өнгө үхжих, хөх саарал болсон байдаг.
Одоо үед заавал шүдний эмнэлэгт хандалгүй гэртээ шүд цайруулах иж бүрдэлүүд амазон зэрэг онлайн худалдааны сайтуудаар ихээр зарагддаг болсон байна. Мөн заавал чигэн дээр бодис тавин амандаа хийлгүй, шууд шүдэн дээрээ наагаад шүдээ цайруулдаг болсон байна. Эдгээр аргуудаар шүд цайрах нь бага зэрэг цайрна, гэхдээ эхлээд шүдний эмчид хандан шүдээ үзүүлэн, цоорол байгаа эсэх, эсвэл хуучин ломбо завсартай байгаа зэргийг шалгуулсаны дараа онлайнаар худалдаалагддаг цайруулагч бодисуудыг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь тухайн бодис мэдэгдээгүй цоорол эсвэл хагарсан ломбоны завсараар орон шүдний зөөлөн эдэд хүрвэл шүд үрэвсэх эрсдэлт нөхцөл үүсдэг байна.
Дээрх онлайн худалдаагаар зарагддаг шүд цайруулах бүтээгдэхүүнүүдээс гадна, шүдний эмч дээр шүдээ цайруулж болно, үүнийг мэргэжлийн (1professional tooth bleaching) шүд цайруулалт гэдэг. Шүдний эмч шарласан шүдийг ус төрөгчийн хэт ислээр цайруулдаг. Энэ нь хоёр янз байдаг ба гэртээ цайруулж болдог мөн эмнэлэг дээр цайруулж болдог гэж үндсэндээ 2 янзаар цайруулах арга байдаг.
онлайн худалдаагаар зарагддаг цайруулагч цуулбар
Гэртээ (home bleaching) цайруулахад бага процентын ус төрөгчийн хэт ислийг эмнэлгээс бэлдэж өгсөн хуванцар чигэн дээр тавин өвчтөн өөрөө шүдэндээ хийн цайруулах арга юм. Шүдний эмч таны шүдэнд үзлэг хийн, шаардлагатай бол рентген зураг аван, таны шүднээс хэв аван зөвхөн танд тохирсон чигийг бэлдэж өгнө. Мөн танд 10% ус төрөгчийн хэт ислийн иж бүрдэл өгдөг. Та гэртээ унтахдаа тус чигэн дээр цайруулах бодисоо хийн, өглөө нь авна, энэ янзаар 5-10 хоног хийнэ.
Шүдний эмнэлэгт шүд цайруулах (in-office bleaching). Энэ тохиолдолд та шүдний эмнэлэгт цаг аван шүдний эмч таны шүдийг мөн үзэн, боломжтой бол шууд 33%-ийн ус төрөгчийн хэт ислийг таны шүдэн дээр түрхэн, тусгай LED гэрлээр шаран идэвхжүүлж шарж өгдөг. Таны шүдэнд бодисоо түрхэхээсээ өмнө, таны бүх шүдийг мэргэжлийн түвшин цэвэрлэн, буйлны хамгаалалт хийдэг. Тус аргаар шүд цайруулахад гэрийн аргаар шүд цайруулснаас илүү үр дүнтэй.
Шүдний эмч цайруулагч бодис түрхэж байна.
Дутагдалтай талууд гэвэл:
- Үнэ өртөг харьцангуй өндөр
- Цайруулах явцад өвдөлт мэдрэгдэнэ.
- Цайруулсаны дараа зарим шүд хэт мэдрэгшилтэй байх тохиолдол гардаг.
Сайн талууд:
- Шүдний цайрсан байдал, үр дүн шууд харагдана, улмаар дахин хэд хоноход нэмж цайрсан байх тохиолдол цөөнгүй.
- Эмчийн хяналтан дор цайруулалт хийдэг тул ямар нэгэн аюулгүй.
- 4-5 хүртэл шатаар цайрах боломжтой.
- 3 хүртэлх жил цайруулалтаа хадгалдаг.
Мөн эрүүл шүдийг бүгдийг нь гадна талаас нь цайруулахаас гадна, сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг дотор талаас нь цайруулах арга бас (walking bleaching) байдаг . Үүний тулд таны шүдний ломбыг аван, шүдэн дотроо цайруулах бодисоо хийгээд, ломбодоод орхино. Цайруулах бодис үйлчлэн шүд хүссэн хэмжээнд цайрахад ломбоо аван, цайруулах бодисоо шүднээс аван, шүдээ дахин ломбодно
Ганц шүд нь ингээд өнгө алдсан тохиолдолд дотроос нь цайруулалт хийх аргаар цайруулдаг