Шүд эрүү нүүрний гажгийг ерөнхийд гарал буюу шалтгаанаар нь гавлын ясны гаралтай, ба шүд түүшин ясны гаралтай гэж ангилж үздэг. Гавлын ясны гаралтайг хүүхэд насанд нь ясны өсөлт хөгжилт дуусахаас өмнө эмчилж засах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал үр дүнтэй байдаг. Насанд хүрсэн хойно нь гавлын ясны гажгийг засахын тулд нэг бол хагалгаанд орох хэрэгтэй, нөгөө бол зөвхөн шүдний эгнээг засах зэмсэг зүүн өнгөлөн далдлалт буюу camouflage хийж болно.
Бага насанд үүссэн гажгийг яг ямар гаралтай, эмчилбэл яаж эмчлэх үү зэргийг тодорхойлохын тулд гавлын хажуугийн телерентген зураг аван, тус зурган дээрээ хэмжилтээ хийдэг. Гажиг үнэхээр гавлын гаралтай бол гавлын ясны өсөлт хөгжилтөд нөлөөлөх зэмсэг хэрэглэнэ.
Хажуугийн телерентген зураг
Хажуугийн телерентген зураг хэмжилт хийсэн байдал
Насанд хүрэгчдэд шүд авах үгүйгээ мөн хажуугийн телерентген зураг дээр хэмжилт хийснээр шийддэг.
Ерөнхийд нь дээрх 2 шалтгаанд тохирсон эмчилгээ хийхийн тулд
- Хүүхдийн гажиг заслын эмчилгээ
- Насанд хүрэгчдийн гажиг заслын эмчилгээтус тус дарж орж үзнэ үү.
Хүмүүс хямд болохоор нь хүүхдэд зориулсан аваггддаг зэмсэг зүүж болох уу гэж асуух нь нэлээн байдаг. Нэгэнт ясжих гүйцээд, өсөлт нь зогссон бие организмд бол хүүхдэд зориулсан зэмсэг тохиромжгүй юм.
Манай эмнэлэгт хажуугийн телерентген дижитал зурагийг аван, бүх төрлийн гажгийн зэмсэг хийж байгаа.