Гажиг заслын олон аргуудын дотор сүүлийн жилүүдэд тунгалаг тэгшлэгч буюу clear aligner маш их эрчимтэй хөгжин шинэчлэгдэн ирсэн байна. Анх үүссэн цагтаа шүдний жижиг энгийн гажгийг л засах чадамжтай байсан энэ төрлийн зэмсгээр сүүлийн жилүүдэд бүр хүнд төрлийн шаамий, орсгой засахаас гадна, шүд аваад ч зай гарган шүдний гажиг засах боломжтой болсон байна.
Aligner (цаашид тэгшлэгч гэнэ)-аар гажиг засах нь авагддаггүй брекетээр гажгийг засахаас өөр төрлийн хүчний механизм үйлчилдэг, жишээ нь шүдийг татах биш, түлхэх хүч үйлчилдэг, шүдний эргэн тойрон бүрхэн байрлах пластик материал нь шүдэнд түлхэлт өгч шүдийг хөдөлгөдөг байна. Тухайн шүдэнд өгсөн түлхэх хүч нь шүд ба тэгшлэгчийн шүргэлцэх гадаргуй их байх тусам илүү сайн гарч ирдэг тул зарим жижиг шүднүүд ба зарим тохиолдолд хэмжээ нь том ч үүдэн шүдэнд шүдний өнгөнөөс ялгарахгүй хуванцар товч 9 (attachment) наан тэгшлэгчийн үйлчлэх хүчийг ихэсгэхээс гадна, хугацааг богиносгодог сайн талтай.
Гажиг заслын эмчилгээний давуу тал:
- Нүүрний гадаад үзэмж сайжирна
- Шүдний цоорол, тулгуур эдийн өвчлөл багасч улмаар амны хөндийн эрүүл ахуй сайжирна
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.
Тэгшлэгчийн давуу тал:
- Нүдэнд үл үзэгдэх тул ерөнхий үзэмжийг хадгална.
- Авч болдог тул дуртай хоолоо идэх ба амны хөндийн эрүүл ахуйг сахихад дөхөмтэй.
- Шүдний эмчид сар тутам үзүүлэн чангалуулах шаардлагагүй.
- Гарах үр дүнг урьдчилан тооцоолж мэдэх боломжтой.
- Шүд хөдөлгөхөд брекэт шиг хөшүүрэг шүд шаарддаггүй.
- Тухайн шүдний гажиг засагдахад шаардах хугацааг урьдчилан мэдэх боломжтой.
- Брекет шиг шүд тэгширч байх явцдаа өнцөг өөрчилдөггүй.
- Maш бага хүчээр шүдийг түлхдэг тул шүдний ёзоор шимэгдэснээс богиносох, буйл шамрах, шүд хөдөлгөөнтэй болох хүндрэлүүд гарах магадлал бага.
- Эрүүний үенд зовиур үүсэхгүй.
Тэгшлэгчийн сул тал:
- Өвчтний зүгээс өндөр хариуцлага шаардана – 24 цагийн 22 цагт байнга тогтмол зүүж байх шаардлагатай.
- Өндөр үнэ өртөг.
Манай эмнэлэгт гажиг заслын тэгшлэгч (aligner) хийхэд эмчилгээний дижитал төлөвлөгөө гаргадагаараа онцлог юм. Энэ нь, таны шүдийг сканердан, тусгай программаар таны шүдний гажгийг дижиталаар засна. Ингэж засахад, хэр хугацаа орох, мөн зассаны дараа шүдний эгнээ ямар байдалтай болохыг урьдчилан харж мэдэх давуу талаас гадна, шүдний эгнээний гажгийг засч буй шат бүр тодорхой программаас өгөгдсөн хөдөлгөөний хязгаартай тул шүдэнд өгөх хүч жигд, ямар нэгэн эрсдэл үүсэхгүй байх давуу талтай.
Жишээ 1: http://viewalignement.com/project/view/ec406f9dc3bac98d5bb011d38422a022
Энэ тохиолдолд зөвхөн дээд эрүүний үүдэн шүдний хэсгийн гажгийг зассан байна. Нийт 10 stages буюу 10 шаттай эмчилгээ явагдсан байна. Шат бүр хоёр долоо хоног болдог, энэ хүнд 5 сарын хугацаанд aligner зүүгээд ингэж өөрчлөгдөх нь харагдаж байна.
Жишээ 2: http://viewalignement.com/project/view/a9f110731485bac0b55f1a98d19fad5a
Энэ тохиолдолд нэлээн орсгой байдлыг дээд доод эрүүг 2ууланг нь засан, шүд авалгүй зассан байдал харагдаж байна. Нийт 40 шат гэхэд 20 сар буюу, 1 жил 8 сарын дотор ингэж засагдах нь байна гэж харж болно.
Үнэ өртгийн хувьд, сканердүүлан эмчилгээний төлөвлөгөө гаргахад нэг эрүү нь 375 000 төгрөг болох ба, одоогоор дээр дооргүй зүүх нь нэг сарын 460 000 төгрөг болж байгаа ба эмчилгээний явцад хуваагаад төлөх бүрэн боломжтой юм.