Нүүрэвч буюу veneer гэж үүдэн шүдний зөвхөн нүүрэн тал буюу гадна тулд маш нимгэн шаазан бүрхүүлийг тусгай цавуугаар наасныг хэлнэ. Үүдэн шүднийхээ өнгийг засах эсвэл байрлал хэлбэрийн бага зэргийн гажгийг засах хүсэлтэй хүмүүс нүүрэвч хийлгэдэг.
Хийлгэх заалтууд:
- Өнгө нь хувирсан шүд
- Шүдний өөрийн паалангийн гажиг
- Бага зэргийн байршлын гажиг,
- Шүд хоорондын зай, завсар.
- Шүдний гадаргуйн бүтцийн өөрчлөлт.
Нүүрвч хийхэд эсрэг заалтууд:
- Шүд хавирах
- хумсаа мэрэх
- шүд гэмтэх магадлалтай спортоор хичээллэдэг хүмүүс, жишээ нь бокс.
Нүүрэвчийг хийх арга, хийгдэж буй материалаас нь хамаарч үндсэнд нь 2 хувааж болно.
Манай эмнэлэгт дараах нүүрэвчүүдийг хийж байна.
- Шаазан/Циркон нүүрэвч
Энэ нь нүүрэвч нь дан шаазангаас тогтдог ба 1 мм орчим зузаан байсан.
Манай эмнэлэгт цирконон нүүрэвчийг төрөл бүрийн өнгөний сонголттойгоор CAD CAM аргаар хийж байна. Үүний тулд, Таны шүдний нүүрэн талаас багахан зорж сканераар дижитал хэв авна. Дижитал загвар дээрээ Exocad программ дээр нүүрэвчээ хийн, CAM машин дээр таны хүссэн өнгийн цирконоор зорж бэлэн болно. Бэлэн болсон нүүрэвчийг тааруулан, өнгө хэлбэр таалагдсан тохиолдолд нүүрэвчийн тусгай цавуугаар наан тогтооно. Өнөөдөр та шүдээ зоруулан дижитал хэвээ өгөхөд маргааш нь таны нүүрэвч бэлэн болно.
CAD CAM аргаар хийсэн нүүрэвчийн давуу тал:
- хагарч цуурахгүй.
- Унахгүй (6 жилд нүүрэвчийн 2% л унаж ирэн дахин наалгасан статистик тооцоо байдаг)
- өнгө хувирахгүй
- анх сонгосон өнгө 100 % гардаг, танд угаалтуурын цагаан мэт өнгөнөөс авахуулаад шүдний байгалийн цагаан хүртэл өнгө сонгох боломж байгаа.
Муу тал:
- тааруулахад цаг их шаардана.
- үнэ ихтэй
- Шууд нүүрэвч (Veneers-to-Go):
Хүмүүс паалан ч гэж нэрлэдэг энэхүү нүүрэвч нь шүдийг бага зэрэг үрэн, шаазан буюу хуванцар ломбоны материалаар хийдэг. Шүднээс бага зэрэг зорох буюу огт зорохгүй хийж болдогоороо давуу талтай. Шүднээс зорох эсэх нь нүүрэвчээр засуулах байршилын гажигийн төрлөөс хамаарна.
Сайн тал:
- хурдан
- хямд
- үзэмж сайтай.
Муу тал:
- Өнгө хувирч болно
- Эмтрэх, хагарах магадлалтай
- Шүд мэдрэг болж болно