Манай эмнэлэгт танд имплант суулгахын тулд таны амны хөндий ба эрүүг бүрэн оношлогоонд оруулан, оношлогоонд бэлдсэн СТ зураг, ба сканердсэн дижитал загвараараа имплантын хөтөч бэлддэг юм.
Үүний тулд бид таны:
- Дэлгэмэл рентген зураг
- Компютер томограф буюу CBCT (cone beam computer tomography)
- Амны хөндийн сканер
- Үзлэг оношлогоо ба шаардлагатай байж болох эмчилгээний төлөвлөгөө гаргах
- Дэлгэмэл зураг:Та шүдний эмчид үзүүлэн ямар ч эмчилгээ үйлчилгээ авах байсан дэлгэмэл зураг авч энгийн нүдэнд үл харагдах ёзоор ба эрүүний эмгэгийг оношлоно.
- Компютер томограф буюу CBCT:Энэ зургаар эрүүний яс ба салстын зузаан байдлыг хэмжин танд имплант суулгахад шууд суулгаж болох эсэх, мөн хиймэл яс нөхөн имплант суулгах эсэхийг тодорхойлохоос гадна та манай эмнэлэгт имплант суулгуулах хүсэлтэй тохиолдолд энэ зурган дээр үндэслэн guide хийнэ.
- Амны хөндийн сканер:Буюу дижитал моделл Жижигхэн үзэг шиг сканерын хошуу таны аманд ороод таны шүд эрүүний байдлыг сканердаж шууд компютерт хадгална. Хүсвэл 3D принтерээр моделээ хэвлэж авч мөн болно (тусдаа үнэтэй).
- Шүдний имплант суулгах guide буюу чиглүүлэгч:Guided surgery буюу суух имплантын нарийн байршлыг ирээдүйд хийх шүдийг эхлэн тусгай программ дээр байршуулан тэр “ирээдүйн” шүднийхээ байршилаас хамааран имплантын нарийн хэмжээс ба имплантын байршлыг нарийн тогтоох боложтой.
Ийм чиглүүлэгч ашиглан имплант суулгаж байгаа тул имплант суулгахдаа таны буйлыг зүсэлгүй хийх боломжтой тул хагалгаа хурдан явагдах ба хагалгааны дараа өвдөлт бага байна.