МЕТАЛЛГҮЙ ЦЭВЭР ЦИРКОН ШҮДНИЙ ИМПЛАНТ
Шүдний имплант суулган шүдгүйдлийг сэргээн эмчлэх арга дэлхийд хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбарын нэг ба энэ ажилбар нь 90% иас дээш амжилтттай, урт настай арга гэдэг нь нэгэнт батлагдсан байдаг. Өдийг хүртэл дэлхий даяар зөвхөн титанан имплант суулгаж ирсэн ба, судалгаагаар дэлхийн хүн амын 4-6 % нь титаны хэт мэдрэгшилтэй гэж тогтоогдсон байдаг.
Титаны хэт мэдрэгшилийг оношлох лабораторийн MELISA гэж арга байдаг. Титаны хэт мэдрэгшилтэй хүмүүст суулгасан имплант суулгасан газраа үрэвссэний улмаас ээнэгших эдгэхгүй байхаас гадна, хүний ерөнхий биеийн талаас шүд ба импланттай холбоогүй эмгэгүүдээр илэрч болдог байна. Жишээ нь нуруу өвдөж эхлэх, эсвэл чонон хөрвөс зэрэг системийн үрэвслийн байдлаар илэрдэг байна. Ийм хүмүүст заримд нь MELISA аргаар шинжилгээ хийж үзэхэд титаны хэт мэдрэгшил илрээгүй ч суулгасан титан имплантыг металлын ямар нэгэн хольцгүй циркон имплантаар солиход тухайн хүний биеийн байдал эрс дээрдэх, илрээд байсан ерөнхий биеийн зовиур намжих, арилах зэрэг байдал илэрсэн байна.
Анх үүссэн цагтаа металлын ямар ч хольцгүй шаазан имплант нь их хэврэг, ачаалал даалгүй хугардаг байсан тул шүдний практикт хэрэглэхээ зогсоосон. Тухайн жилүүдэд шүдний даралтын хүчийг тэнцэн даах чадвартай металгүй бодис гаргаж авах техник технологийн хөгжил дулимаг байсантай холбогдуулан дан титан имплант л суулгаж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны хурдацтай хөгжил, судалгаа шинжилгээ эрчимтэй явагдсаны хүчинд хүний зажлалтын даралт даахуйц чанарын циркон имплантыг практикт хэрэглэдэг болсон байна.


Манай эмнэлэг Швеицарт төв оффис нь байрладаг ч Германд үйлдвэрлэгддэг PATENT нэртэй циркон имплантыг үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний дагуу импортлон оруулж ирэн 2022 оны 02 сараас эхлэн суулгаж эхлэх гэж байна.
