BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ
АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм.
Тухайн имплант нь Tapered буюу шүдний ёзоор шиг хэлбэртэй, Buttress thread буюу эрэгний чиглэл нь доошоо харсан тул ястай бороолон эдгэх, зажлалтын даралт даах чадвар сайн. Имплант дээр ирсэн даралт ясанд жигд хувиарлагддаг сайн талтай.
BioHorizons имплант нь дээд хэсгээрээ Laser Lok гэдэг зөвхөн энэ имплантад байдаг гадаргуутай ба Laser Lok гэдэг нь био-инженерчлэллийн аргаар 8-12 микрон буюу эсийн хэмжээтэй сувгуудыг лазер ашиглан гаргасныг хэлдэг. Laser Lok гадаргуу дээр яс ба буйл ургаж наалдан, өөрийн шүд мэт бороолон эдгэдэг давуу талтай. Өөрийн шүд мэт “наалддаг” учир цаашдаа бохир орж үрэвсэхгүй ба яс хатингаршиж буйл шимэгдэхгүй сайн талтай. http://www.laser-lok.com/
Шүдний имплантатуудын дунд энэ гадаргуй нь зөвхөн Biohorizons имплантын гадаргуй дээр байдаг ба патентлагдсан уникал технологи юм.
Ямар ч имплант суулгасан байсан, ясны шимэгдэл бага зэрэг үүсэх нь энгийн үзэгдэл гэж үздэг ба, энэ имплантын хувьд ясны шимэгдэл нь харьцангуй бага буюу бараг үүсдэггүйтэй адил гэдэг нь тогтоогдсон. Итали улсад хийсэн гистологийн (эдийн нарийн шинжилгээ) судалгаагаар имплант суулгаад 37 сар болоход Laser lok гадаргуйтай имплантын ясны алдагдал зөвхөн 0,59 мм байсан бол, Laser lok гадаргуйгүй имплантын ясны алдагдал 1,94 мм байсан байна. Laser lok гадаргуйтай имплантын эргэн тойронд буйлны зөөлөн эд импланттайгаа яг өөрийн шүдтэй наалдсан мэт наалдан эдгэсэн нь мөн олон удаагийн давталтат судалгаагаар тогтоогдсон бөгөөд, энэ нь буйл шимэгдэхгүй, мөн биологийн барьер үүссэнээр бохир орох нөхцөл байгүй болгосноор имплантын урт удаагийн насжилтанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Энэ компани нь имплантандаа насан туршийн баталгаа өгдөг юм. Энэ имплантыг суулгасны дараа, ихэнхдээ ачаалал даах чадвартай байдаг ба энэ нь имплантаа суулгаад шууд дээр нь шүдээ хийж болно гэсэн үг.
Энэ имплантын систем нь мөн хөтөч ашиглан ямар нэгэн зүсэлтгүй, өвдөлт гэмтэл багаар имплантаа суулгаж болдог юм.