Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа.
Манай эмнэлэгт хэрэгжиж байгаа дижитал шүдний эмнэлгийн үйлчилгээний давуу талуудыг жишээлж дурьдвал:
- Амны хөндийн сканнер. Танд имплант төлөвлөлт хийх, хиймэл бүрээс хийх, шүдний аппарат хийх зэрэгт уламжлалт аргаар хэв аван, авсан хэвээрээ гипсэн загвар цутган хийдэг. Харин дижитал эринд таны амнаас мөн дижитал хэв авна – энэ нь сканерын жижиг хошуугаар таны шүд эрүүний байдлыг сканердан компютерт мэдээлэл оруулах явц юм. Сканердан авсан дижитал “хэвээрээ” таны амны хөндийн дижитал загварыг хадгалахад амар ба, тус дижитал загвараар ирээдүйн хийх имплантаа төлөвлөнө. Мөн CAD CAM аргаар цирконон хиймэл бүрээсээс шууд гаргана бас харагддаггүй авагддаг шүдний аппарат болох invisaling-ыг мөн шууд хийх боломжтой болдогоороо давуу талтай.
- CAD CAM Computer Assisted Design ба Computer Assisted Manufacturing гэсэн үгнүүдийн товчлол ба дээрх аргаар сканердсан культ дээрээ шууд цирконон хиймэл шүд, бүрээсээ тусгай программ болох Exocad-аар хийнэ. Компютер дээр хийсэн шүдээ, роботон машинаар шууд зорж гаргадаг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга.
- Guided surgery гэж танд имплант хийхдээ, манай эмнэлэг өөрийн 3D дижитал рентген аппаратаар компютер томографийн зураг авах ба, давхар сканердсан байдалтайгаа уялдуулан ирээдүйд таны эрүүнд суух имплантыг дижиталаар төлөвлөн , surgical guide буюу мэс заслын хөтөчийг өөрийн 3D принтерээр хэвлэн бэлдэнэ. Ийм хөтөч ашиглан имплант суулгахад, таны буйлыг зүсэх шаардлагагүй байдаг ба, анатомийн чухал бүтцүүдийг гэмтээхгүй, ирээдүйд имплант дээр хийгдэх бүрээсээ эхнээсээ байршлыг нь тодорхойлоод явах давуу талуудтай.
- Aligner буюу авагддаг ялтсан шүдний аппарат. Манай эмнэлэг таны шүд эрүүний байдлыг сканердан, АНУ-ын Invisalign компани руу цахимаар илгээн, тухайн компани нь танд тохирсон авагддаг ялтсан шүдний аппаратыг мөн л дижиталаар төлөвлөн бидэнд digital web viewer болгон буцаан илгээдэг. Бэлдсэн төлөвлөгөөг тантай хамтран үзэж ярилцан, зөвшөөрвөл бид ялтсан аппаратаа өөрийн 3D принтерээр хэвлэн бэлдэнэ. Ингэж дижиталаар төлөвлөхийн давуу тал нь: таны шүдний гажиг хэдий хэр хугацаанд засрах боломжтой, таны гажиг ямар түвшинд хүртэл засагдахыг урьдчилаад мэдчихдэгээрээ давуу талтай, ба сар тутам эмнэлэг рүү яван аппаратаа чангалуулах шаардлагагүй, бүх л эмчилгээнд шаардагдах авагддаг ялтсан аппаратыг танд бүгдийг нь өгдөг ба 3-4 сар тутамдаа эмчдээ эмчилгээний явцаа хянуулаад байхад хангалттай.