Орчин үед гэрлээр хатуурдаг хуванцар ломбоны материалаар үүдэн шүдний гоо сайхныг бага зардалаар хурдан хугацаанд засах боломжтой болсон байна. Шүдэнд хэрэглэдэг гэрлээр хатуурдаг хуванцар ломбоны чанар, бат бөх байдал жилээс жилд сайжирч байгаа, ба сүүлийн үеийн шаазангийн хольцтой хуванцар ломбонууд өнгө алдах байдал нь ч мөн удааширсан сайн талтай байна.
Паалан тавихдаа бүтэн шүдийг бүрхэлгүй зөвхөн шүдний зайг хаан тавиж ч болно.
Зураг. Паалангийн аргаар шүдний хоорондох зайг хаасан байдал.Энд шүдний өнгөтэй адил өнгийн хуванцараар зөвхөн зайг нь л нөхсөн байна.
Хуванцар ломбоны 30 орчим цагаан өнгийн хувирал байдаг ба, яг таны шүдний өнгөтэй ижил өнгийг гаргахад бүрэн боломжтойгоос гадна, хэрэв та хүсвэл их цагаан өнгөөр ч таны шүдийг цагаанаар пааландаж болдог.
Зураг дээр цагаан өнгийн паалангаар шүдийг цагаан болгож пааландахаас гадна, зайг нь давхар нөхсөн байдал харагдаж байна.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: хэдий сүүлийн үеийн гэрлээр хатуурагч хуванцар ломбоны материалын чанар сайжирсан ч гэлээ, тэдгээр хиймэл материалууд хэзээ ч таны шүдний байгалийн хатуулгийг гүйцдэггүй ба таны шүд эмтэрч хугарсан байвал эхлээд тэр хугараад, эмтрээд байгаа шалтгааныг нь зайлуулаад үүдэн шүдээ паалангийн аргаар сэргээх нь илүү найдвартай байдаг. Жишээ, та араа шүдгүй болоод таны үүдэн шүд эмтрээд, элэгдээд байвал эхлээд араа шүдээ хийлгэн, хазалт зуултынхаа өндөрийг тогтоогоод дараагаар нь үүдэн шүднийхээ гоо сайхныг сэргээх нь илүү чухал. Өөр нэг жишээ, хэрэв та шүдээ хавирдаг бол мөн л хавиралтын эсрэг чигээр эхлээд хавирах үйлээ эмчлүүлэх нь таны паалангийн урт удаан оршин тогтноход мөн нөлөөлнө.
Та шүдэндээ шаазангийн хольцтой паалангийн зориулалтын хуванцараар пааландуулбал өнгөө алдах нь удаан ба ховор бөгөөд, шүдний эмч өнгөлөхөд өнгөлгөөнд сайн ордог, дээр нь элдэв юм наалдан өнгөө алдах чанарыг улам багасгадаг. Манай эмнэлэгт Германы VOCO брендийн Arabesk Top гэдэг шаазангийн хольцтой паалангийн зориулалттай хуванцар хэрэглэхээс гадна, Швеицарийн Ivoclar Vivadent компанин Tetric төрлийн цагаан паалангийн материалуудыг мөн хэрэглэдэг.