Шүд дотроо хөндийтэй ба тэр хөндий дотор судас мэдрэлийн багц агуулсан зөөлөн эд оршиж байдаг. Тухайн зөөлөн эд дэх судас мэдрэлийн багцаар шүдний хатуу эд нь тэжээлээ авч байдаг.
A – цөгцөн хэсэгт шүдний хөндий
В- Сурвалж хэсэгт шүдний суваг
- Паалан
- Тугалмай
- 3 зөөлц
- Буйл
- Холбоос эд
- Яс
- Судас
Мэдрэл
Шүдний цоорол, гадны гэмтэл зэргээс болоод шүдний зөөлөн эд үрэвсэж болох ба ингэж үрэвссэн зөөлцийг авч эмчлэх аргыг сугвийн эмчилгээ гэж хэлдэг.
Зөөлцийн үрэвслийг эмчлүүлэхгүй явбал гоо сайхны хувьд шүдний өнгө үхжиж өнгөө алдах гоо сайхны дутагдалтайгаас гадна, зөөлцийн үрэвсэл цааш даамжирч холбоосын үрэвсэл болно. Ийм тохиолдолд сувгийн эмчилгээ хийсэн ч амжилттай байх нь магадлал бага улмаар эргэн тойрны зөөлөн эдийн буглаа нэвчээс болон улмаар аминд аюултай үрэвсэл болон бүх биеэр тархан сепсис ч болохыг үгүйсгэхгүй.
Урьдчилан сэргийлэх арга бол: шүдний зөөлцийг үрэвсэхээс өмнө шүдний цоорлоо эмчлүүлж ломбодуулан, шүдний эмчид жилдээ 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх.
Зөөлцийн үрэвсэл эхлэхэд шүд маш их өвдөж мэдэгддэг, шөнө унтаж чадахгүй өвддөг. Шүдний эмчид очихгүй бол зөөлц үхжин дотроо ялзраад шүдний холбоосын үрэвсэл үүсгэнэ. Шүдний холбоос гэж ясан доторх шүдний эргэн тойрны зөөлөн эдийг хэлнэ.
Нэгэнт зөөлц үрэвссэн бол зөөлцийн шүдний суваг ба шүдний хөндийнөөс гарган сувгийг цэвэрлэн ломбодох шаардлагатай байдаг.
Иймийн тулд:
- Шүдний сувгийн баримжаа урт, анх байгаа байдлыг мэдэх гэж нэг шүдний жижиг зураг авна.
- Мэдээ алдуулалт хийнэ
- Шүдний хөндийг нээн шүдний суваг руу орон үрэвссэн/үхэжсэн зөөлцийг тусгай багажаар сугалан авдаг.
- Шүдний сувгийн уртын нарийн хэмжилтийг хийх шүдний жижиг зураг авна.
- Шүдний сувагт эмчилгээний эм паст хийн, түр ломбоор хаана.
- 14 хоног эмчилгээний эм үйлчлэх хугацаа өнгөрсний дараа шүдний сувгаа ломбодно. Их үрэвсэлтэй шүдэнд давтан эм хийн явуулж бас болно.
- Ломбодсон шүдний зураг авч сувгийн ломбоо хянана.
- Шүдийг ломбодно, шаардлагатай бол бүрээс хийнэ.
Сувгийн эмчилгээний үед дор хаяж 3 зураг авдаг ба, шаардлагатай тохиолдолд эмч 3аас илүү зураг авч хянаж болно. Шүдний жижиг рентген зураг нь анагаах ухааны практикт авдаг зурагнуудаас хамгийн бага туяаны ачаалал өгдөг ба, дижитал зураг авах үед бүр ч бага цацраг ялгардаг тул олон зураг авахаас эмээж хэрэггүй.