ЧИГЛҮҮЛЭГЧТЭЙ ШҮДНИЙ ИМПЛАНТ СУУЛГАХ (Guided surgery)

Rate this post

Шүдний имплант суулгахад, буйлыг зүсэн ясыг ил гарган имплантаа суулгана. Имплантын тэгш хэм, налах өнцөг зэргийг нүдэн баримжаагаар багцаалж суулгадаг. Имплантаа суулгаад оёдол тавина. Оёдлоо 7-10 хоноод авахуулна гэсэн зарчмаар явдаг.

Манай эмнэлгийн зүсэлтгүй чиглүүлэгчтэй арга

Харин манай эмнэлэгт зүсэлтгүй чиглүүлэгчтэй шүдний имплант суулгаж байна.Үүний тулд эхлээд таны эрүүний компютер томограф- 3 D рентген зураг авна. Давхар таны эрүүний дижитал хэвийг амны хөндийн сканераар сканердан авна.

Энэ 2 өгөгдлөө тусгай программд ачаалан, таны ирээдүйн имплантын байрлал, ямар өнцгөөр байрлуулбал ирээдүйн  имплант дээр суух цөгц үйл ажиллагаа болон гоо зүйн хувьд илүү сайн байх уу зэргийг тооцоолохоос гадна анатомийн чухал бүтцүүд болох доод эрүүний гол мэдрэл, дээд эрүүний синусын ба хамрын хөндийг гэмтээхгүй байх ач холбогдолтой.

Зураг. Guide аар имплант суулгахад суулгах өнцгийг нарийн тодорхойлол боломжтой.

Давуу тал

Ингэж имплант суулгахад буйлыг зүсэх шаардлагагүй байдаг ба оёдол тавих шаардлагагүй, дахин дахин эмнэлэг явах хэрэггүй гэх мэт цаг хэмнэхээс гадна, эдгэрэлт бага, мэс заслын дараах өвдөлт бага байдгаараа давуу талтай.

Ашигладаг имплантууд

Манай эмнэлэгт суулгаж байгаа  Герман, Америк имплантууд бүгд guide ын программд бүртгэгдсэн имплантууд юм.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…