Герман улсын DENTAURUM IMPLANTS

Rate this post

Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method) аргаар тооцоолон бүтээгдэн, шинжлэх ухааны олон судалгаагаар баримтжуулсан  имплант юм. Энэ судалгаагаар энэхүү имплант нь ясанд үзүүлэх ачаалал нь жигд хуваарилагддаг ба яс гэмтээх их хүчдэл өгдөггүй ба хэсгийн хэт ачаалал  үүсгэдэггүй нь батлагджээ.

Герман улсын DENTAURUM IMPLANTS

Зураг. REM анализ судалгаагаар эрүүний ясанд өгөх жигд ачаалал  үзүүлж байгаа байдал

Имплантын бүтэц ба гадаргуу

Тиоложик имплант нь цилиндр-конусан гадаад геометр бүхий бөгөөд үзүүр нь дугуйрсан. Амны хөндийтэй харьцах хэсэг нь гөлгөр ба ясны нягт хэсэгтэй жижиг эргээр холбогддог юм. Ясны  сийрэг хэсэгтэй том эрэгээр бороолон эдгэрдэг. Имплантын ясанд байрлах эрэгний хэлбэр, эрэгний гүн ба эрэг хоорондын зай нь ачааллыг жигд хуваарилахад тохиромжтой байхаар бүтээгдсэн байна.

Имплантын гадаргуй нь CBS (ceramic blasted surface) буюу ястай бороолох чадвар нь өндөрт тооцогдох гадаргуй юм.

Бат бөх чанар ба гэрчилгээ

Имплантын дотоод геометрын бүтэц нь дотоод цилиндр ба эргэлдэж сулардаггүй (Pentastop) нь мөн FEM-анализын аргаар ISO 14801 гэрчилгээ авсан байна. Энэ нь удаан хугацааны ачаалал, даралтанд өндөр тэсвэртэйг харуулсан үзүүлэлт юм.

Энэ имплантыг мөн хөтөч бэлдэн зүсэлтгүй суулгаж болно.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд: