МЭС ЗАСАЛ
Rate this post
Манай эмнэлэгт ХБНГУ-д амны хөндийн мэс заслын чиглэлээр суралцан төгссөн эмч Б. Оюунтуяа нь амны хөндийн бүх төрлийн мэс заслыг хийж байна.
Манай эмнэлгийн мэс заслын үйлчилгээнүүд
Манай эмнэлэг доорх мэс заслын үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
Мэс заслын төрлүүд
- 1. Яс хэлбэржүүлэх:Энэ мэс ажилбар нь дотроо мөн олон төрөл болж хуваагдана.
- – Илүү ургасан ясны ургацгыг мэс заслын аргаар авах: энэ нь голчлон доод эрүүний дотор талд зарим хүний эрүүний яс товойж ургасан байхыг хэлнэ. Энгийн ургацаг тул оролдох ямар ч шаардлагагүй байдаг ч, тухайн хүн шүдгүйдэл болоод авагддаг хиймэл шүд зүүхэд нухаж шархалдаг тул авагддаг хиймэл шүд зүүх хүнд заавал мэс заслын аргаар хусч тэгшилдэг. Хэсгийн мэдээ алдуулалтаар хийдэг, хялбархан хагалгааны тоонд орно.
- – Тулгуур эдийн үрэвслийн улмаас шүдний эргэн тойрон дахь яс хэлбэрээ алдан, тэгш бус болох, улмаар үрэвслийн улмаас үүссэн эмгэг карман нь арилахгүй байх үүднээс тулгуур эдэд нэрвэгдсэн шүдний эргэн тойрны ясыг мэс заслын аргаар тэгшилж хэлбэржүүлдэг, Ингэснээр тулгуур эдийн үрэвсэл эдгэрэхэд дөхөм болдог ба цаашид дахин архагшихаас сэргийлж чадна.
- – Тулгуур эдийн үрэвслийн улмаас шүдний эргэн тойрон дах уусч үгүй болсон ясыг хиймэл ясаар сэргээх. Ингэснээр, шүдний хөдөлгөөн зогсох эсвэл багасах, улмаар тулгуур эдийн үрэвсэл архагшуулах эмгэг кармааныг багасгана.
- 2. Буйл хэлбэржүүлэх: таны шүд хэт жижигхэн бол мэс заслын аргаар буйлнаас аван буйл хэлбэржүүлэн шүдийг урт болгоно. Жишээ нь: гоо зүйн хувьд хүн инээмсэглэхэд,хүний дээд эрүүний буйл харагдахгүй байвал илүү үзэмжтэй ба, хэрэв харагдаж байвал түүнийг gummy smile гэдэг ба ийм тохиолдолд буйлыг тайран, шүдийг нь урт болгон илүү гоо зүйтэй болгодог.
- 3. Уруулын хөвч таслах:Уруулын хөвчийн тухай эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг, зарим нэг нь уруулын үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой мэтээр тайлбарладаг, зарим нь бол үйл ажиллагаа тодорхой бус, ямар нэгэн байдлаар уруулын хөвчөө таслуулсан хүмүүс таслуулаагүй хүмүүсээс уруул, ярианы хөгжил огт ялгаагүй байдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Зарим тохиолдолд дээд уруулын хөвч нь их зузаан, шүднүүдийн хооронд доор байрлахаараа үүдэн 2 шүд нийлж ургахад саад болон төвийн хоёр үүдэн шүд хоорондоо завсартай ургадаг байна. Зарим тохиолдолд гажиг заслын эмчилгээ шаардлагагүйгээр уруулын хөвчөө таслуулахад 2 шүд хоорондоо нийлж ургах боломжтой. Уруулын хөвчийг таслах хамгийн тохиромжтой цаг үе нь 9 нас орчимоор баримжаалж тооцно
- 4. Шүдний сурвалжийн орой тайрах:Зарим тохиолдолд шүдний зөөлцийн үрэвсэл огт эмчлүүлээгүйгээс, эсвэл буруу/дутуу эмчилсэнээс үүдэлтэй шүдний сурвалжийн орой үрэвсдэг. Энэ үрэвслийг шүдний ёзоорын анатомийн бүтэц, шүдний сурвалжид суулгасан штифтэн суулгац зэргээс болоод шүдний цөгц талаас эмчлэх боломжгүй бол мэс заслын аргаар ёзоорын үзүүрийг тайран, шүдний сувгийг ардаас нь ломбодон, эргэн тойрон үүссэн үрэвслийн мөхлөнгөр эдийг цэвэрлэн эмчлэх арга юм.
- 5. Сурвалжийн оройг тайрах арга: Дээрх мэс заслуудаас гадна, манай эмнэлэгт бүх төрлийн шүд авах үйлчилгээ хийгдэнэ, жишээ нь гаж ургасан шүдийг авах, саатсан шүд авах, шүдний битүүрсэн ёзоорыг мэс заслын аргаар авах гэх мэт.
Холбоотой үйлчилгээ
Холбоотой нийтлэлүүд:
Шүдний имплант арчилгаа: Насан туршдаа эрүүл хадгалах өдөр тутмын алтан дүрэм
Шүдний имплант арчилгаа яагаад чухал вэ? Импланттай шүдийг хэрхэн арчлах, цэвэрлэх өдөр тутмын дүрмүүд болон мэргэжлийн зөвлөгөөг эндээс уншаарай.Шүднээс цус гарах нь юуны шинж вэ? Шалтгаан ба юу хийх вэ
Шүднээс цус гарах нь зүгээр өнгөрөх асуудал биш юм. Шүд угаахад цус гарах шалтгаан болон гэрийн арчилгаа, эмчилгээний талаарх зөвлөгөөг…Шүд өвдөх үед яах вэ? Шалтгаан, гэртээ хийх тусламж, эмчид хэзээ хандах
Шүд өвдөх үед гэртээ яаж намдаах вэ? Шүдний өвчин намдаах аюулгүй аргууд, шалтгаан болон эмчид яаралтай үзүүлэх шинж тэмдгийг эндээс…Шүдний эмчээс айдаг уу? Айдсаа даван туулах 6 арга
Шүдний эмчээс айх мэдрэмжээс болж эмчилгээгээ хойшлуулсаар байна уу? Айдсаа даван туулах 6 арга болон Хатагтай Дент-ийн зөөлөн шийдлийг эндээс…Брекет үү, тэгшлэгч үү? Насанд хүрэгчдэд шүд тэгшлэх аргыг сонгох гарын авлага
Брекет эсвэл тэгшлэгч хоёрын аль нь танд тохирох вэ? Насанд хүрэгчдэд зориулсан шүд тэгшлэх аргуудын ялгаа, давуу тал болон эмчийн…Patent брэнд циркон имплант
Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…МЕТАЛЛГҮЙ ЦЭВЭР ЦИРКОН ШҮДНИЙ ИМПЛАНТ
Шүдний имплант суулган шүдгүйдлийг сэргээн эмчлэх арга дэлхийд хамгийн түгээмэл хийгддэг мэс ажилбарын нэг ба энэ ажилбар нь 90% иас…BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ
BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР
АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…















