Шүдний имплант суулгах аймар байдаг гэж үү?
Ямар нэгэн хагалгаа, мэс засал, зүслэг….. зэргийн тухай бодоход олон хүн айдаг. Тиймээс ч цөөнгүй хүмүүс имплант суулгахад буйл зүснэ, ясанд юм суулгана зэрэг айдсаасаа болоод имплант хийлгэлгүй гүүрэлсэн шүд хийлгэх эсвэл бүр авахуулсан шүднийхээ оронд ямар ч шүд хийлгэлгүй явсаар шүдгүйдлийн хүндрэл үүссэн байдаг.

