Piezosurgery

Rate this post

Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.
Ер нь пиезо эффект гэж юу вэ гэвэл, хэт авиан долгион үүсч хошуунд дамжуулагдана. Хошуу чичиргээнд орон чичирч буй хошуу зүсэх үйлдэл үзүүлнэ.
Пиезоэлектрик шинж чанарыг 1880 онд Жак ба Пиер курри гэсэн 2 эрдэмтэд анх нээсэн байна.

1953 оноос Өндөр давтамжит хэт авиа нь зүсэх чадалтай байдагийг нээсэн ба шүдний салбар голчлон тулгуур эдийн ба эндодонтын практикт нэвтрүүлж ашиглаж ирсэн байна.

Piezosurgery

Мэс заслын хэрэглээ ба давуу тал


2005 онд анх доод эрүүний мэдрэл шилжүүлэх хагалгаанд ашиглан доод эрүүний мэдрэлд ямар ч гэмтэл учруулалгүй шилжүүлж чадсан ба пиезо аргаас бусад өөр аргаар мэдрэлд ямар ч гэмтэлгүй ийм мэдрэл шилжүүлэх хагалгаа огт боломжгүй байсан ба одоо ч энэ хэвээр байгаа билээ. Пиезо аргыг мэс засалд хэрэглэх нэг том давуу тал нь зөөлөн эдэд ямар ч гэмтэл зүсэлт учруулалгүй зөвхөн хатуу эд болох яс, ба шүдний хатуу эдийг зүсэх чадалтайг нь ялангуяа тархины мэс засалд соргогоор ашигладаг байна.
Манай эмнэлэгт энэ аргаар саатсан агт араа авах, саатсан шүд авах, шохойжон анкилоз болсон ёзоор авах, шүдний сурвалжийн орой тайрах, синус өргөх (энд дарж үзнэ үү) зэрэг хагалгаанд ашигладаг ба хагалгаа хийх явцад өрөм хэрэглэхгүй энэ аппаратыг ашиглан өвчтөнд мэдрэл зөөлөн эд гэмтэх ямарваа нэг эрсдэлгүй ба хагалгааны дараа хаван хавдар бас өвдөлт маш бага байдгаараа давуу талтай.

Зөөлөн эдэд гэмтэл учруулдаггүй давуу талаас гадна, зүслэгийн хэмжээ маш нарийн, нано хэмжээсээр хэмжигддэг давуу талтай.
Энэ пиезо аппаратын давуу талыг манай эмнэлэгт ашиглан хамгийн сүүлийн үеийн touch screen бүхий 4 mode дээр ажилладаг пиезо төхөөрөмжөөр агт арааг маш хурдан хугацаанд өвчтөнд ямар ч зовиургүй авах, яс нь шимэгдсэн синусын хөндийг өргөн имплант суулгах хангалттай хэмжээний яс босгох зэрэг хагалгаануудад амжилттай хэрэглэж байна.

Бичлэгээр үзэх

Бичлэг дээр өндөгний зөвхөн өндөгний хальсыг авах аргыг харуулж байна, ингэж хальсыг өрөмдөх явцад зөөлөн эдэд ямар ч гэмтэл учруулдаггүй нь харагдана.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…
  • Digital dentistry

    Digital dentistry буюу дижитал эринд шүдний эмнэлгийн үйлчилгээ дэлхийн дэвшилтэт шүдний эмнэлгүүдэд мөн дижитал хэв маягт шилжиж байгаа. Манай эмнэлэгт…