ШҮДНИЙ ПААЛАН ХИЙХ

Rate this post

ШҮДНИЙ ПААЛАН ХИЙХ – Орчин үед гэрлээр хатуурдаг хуванцар ломбоны материалаар үүдэн шүдний гоо сайхныг бага зардалаар хурдан хугацаанд засах боломжтой болсон байна. Шүдэнд хэрэглэдэг гэрлээр хатуурдаг хуванцар ломбоны чанар, бат бөх байдал жилээс жилд сайжирч байгаа, ба сүүлийн үеийн шаазангийн хольцтой хуванцар ломбонууд өнгө алдах байдал нь ч мөн удааширсан сайн талтай байна.

Паалан тавихдаа бүтэн шүдийг бүрхэлгүй зөвхөн шүдний зайг хаан тавиж ч болно.

Зураг. Паалангийн аргаар шүдний хоорондох зайг хаасан байдал.Энд шүдний өнгөтэй адил өнгийн хуванцараар зөвхөн зайг нь л нөхсөн байна.

Өнгө сонголт

Хуванцар ломбоны 30 орчим цагаан өнгийн хувирал байдаг ба, яг таны шүдний өнгөтэй ижил өнгийг гаргахад бүрэн боломжтойгоос гадна, хэрэв та хүсвэл их цагаан өнгөөр ч таны шүдийг цагаанаар пааландаж болдог.

Зураг дээр цагаан өнгийн паалангаар шүдийг цагаан болгож пааландахаас гадна, зайг нь давхар нөхсөн байдал харагдаж байна.

Анхаарах зүйлс

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: хэдий сүүлийн үеийн гэрлээр хатуурагч хуванцар ломбоны материалын чанар сайжирсан ч гэлээ, тэдгээр хиймэл материалууд хэзээ ч таны шүдний байгалийн хатуулгийг гүйцдэггүй ба таны шүд эмтэрч хугарсан байвал эхлээд тэр хугараад, эмтрээд байгаа шалтгааныг нь зайлуулаад үүдэн шүдээ паалангийн аргаар сэргээх нь илүү найдвартай байдаг. Жишээ, та араа шүдгүй болоод таны үүдэн шүд эмтрээд, элэгдээд байвал эхлээд араа шүдээ хийлгэн, хазалт зуултынхаа өндөрийг тогтоогоод дараагаар нь үүдэн шүднийхээ гоо сайхныг сэргээх нь илүү чухал.

Өөр нэг жишээ, хэрэв та шүдээ хавирдаг бол мөн л хавиралтын эсрэг чигээр эхлээд хавирах үйлээ эмчлүүлэх нь таны паалангийн урт удаан оршин тогтноход мөн нөлөөлнө.

Манай эмнэлэгт хэрэглэдэг материал

Та шүдэндээ шаазангийн хольцтой паалангийн зориулалтын хуванцараар пааландуулбал  өнгөө алдах нь удаан ба ховор бөгөөд, шүдний эмч өнгөлөхөд өнгөлгөөнд сайн ордог, дээр нь элдэв юм наалдан өнгөө алдах чанарыг улам багасгадаг. Манай эмнэлэгт Германы VOCO брендийн Arabesk Top гэдэг шаазангийн хольцтой паалангийн зориулалттай хуванцар хэрэглэхээс гадна, Швеицарийн Ivoclar Vivadent компанин Tetric төрлийн цагаан паалангийн материалуудыг мөн хэрэглэдэг.

Холбоотой үйлчилгээ

Холбоотой нийтлэлүүд:

  • Patent брэнд циркон имплант

    Циркон (zirconia) материал нь орчин үеийн шүдний эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд патентлагдсан Patent™ брэндийн циркон имплант нь өндөр чанартай,…
  • BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ

    BIOHORIZONS ШҮДНИЙ ИМПЛАНТ АНУ-ын BioHorizons шүдний имплант нь дэлхийд 5-д эрэмбэлэгддэг олон жилийн түүхтэй имплантын систем юм. Бүтэц ба бат…
  • АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР

    АМНЫ ХӨНДИЙН СКАННЕР Дижитал хэв ба ач холбогдол Шүдний эмчийн эмчилгээнээс бусад бүх үйл ажилллагаа шүд эрүүний хэв авахтай холбоотой…
  • Piezosurgery

    Буюу пиезо энергийг зүсэгч хүч болгон амны хөндийн мэс засалд ашиглах мэс заслын дэвшилтэт арга.Ер нь пиезо эффект гэж юу…
  • БҮРЭЭС

    Бүрээс нь авагддаггүй хиймэл шүдний төрөлд хамаарагдана. Бүрээсээр ломбоор сэргээх боломжгүй болсон шүдний согогыг сэргээдэг. Мөн гоо сайхны хувьд буруу…
  • Герман улсын DENTAURUM IMPLANTS

    Энэхүү имплантын онцлог давуу тал нь энэхүү имплантын гадаад геометр имплантын хэлбэр ба эрэгний дизайн нь FEM (Finite Element Method)…
  • ГҮҮРЭЛСЭН ШҮДЭЛБЭР

    2 талын өөрийн тулгуур шүд, эсвэл имплантан суулгац дээр тулгуурлан, хооронд нь холбож байхгүй шүдийг сэргээдэг. Хоёр талын тулгуур дээр…